Бодол дагаад ч тэр үү, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн энд хүрэх, зарим үед бүр илүү ч гарч мэдэх жирийн нэгэн малчин Д.Гантулгын хоолой Алтайн сүрлэг уулсыг өндөлзүүлэх шиг болов. Хонины бэлчээр, тариан талбайн захаас төдийлөн хол явж дуулдаггүй, олны өмнө "од" болохыг урьтал болгодоггүй түүний унаган их авьяасыг “илрүүлэхээр” бид Говь-Алтай аймгийн Халиун сумыг зорьсон юм. Тэрбээр намрын энэ налгар өдрүүдэд сумынхаа зүүн талын хөндийд бөндгөр улаан жимстэй моддынхоо сүүдэрт “Уяхан замбуу тивийн наран”, “Эрдэнийн баахан шарга”-ыг хэдэнтэй хангинуулж, ургацаа хурааж суугаа. Түүний шуранхайлах эгшиг, аялгуу бүхэн нь уулсыг өндөлзүүлж, биднийг удтал бодолд автуулах тийм шидтэй, хүчтэйг мэдрэх ямархан гэж санана вэ. Түүнийг уртын дуугаа эхлүүлэхэд л “Авьяас гэдэг нь л энэ байх даа” гэж уулга алдахаас өөр хэлэх үггүй болох шиг.
Малчин ээжийн хормойноос зүүгдэж өссөн эгэлийн эгэл ард түмний дундаас жинхэнэ авьяастан, элдэв гоёлгүй авьяас төрдөг, ард түмэн авьяастнаа төрүүлдэг гэдгийн нэгэн тод жишээ бол тэр. Авьяастай хүн хаанаас ч гэрэлтэж болдгийг мэдрүүлж буй нь өнөө цагийн урлагийн салбарынхны өрөөг дүүргэсэн, хаалгыг нь татсан бүхэнд нэгийг ойлгуулах шиг. Хэн ч авьяас заадаггүй гэдгийг мэдрүүлэх шиг болов. Үнэндээ тэр Алтайн хөх салхинд "алгадуулж" яваа малчин, тариаланч болохоос биш дуулж сурах гэж хот бараадаж, яараагүй. Харин ч шижир алт шиг авьяасаа өөрийнхөө сонирхлоор хөгжүүлж, уртын дууг бие даан сурсныг нь илүүтэй бахадмаар, хүндэлмээр. Жинхэнэ төрмөл, тунамал их авьяасаараа монголчуудын сэтгэлийн тайзыг эзэгнэж буй эгэл жирийн малчин, дуучин Д.Гантулгатай ярилцсан юм.

Тэрбээр багаасаа малд дуртай, хайртай нэгэн байсан тулдаа хэн нэгнийг дагаж, дуурайж хот газар бараадсангүй. Багаасаа л малынхаа бэлчээрт хангинуулан дуулдаг, дуулах ч дуртай хүүхэд байсан гэдэг. Түүнийг бага байхад аав, ээж нь нэгдлийн тэмээ, үхэр хариулдаг байж. Түүнээс улбаатай юм уу, малаас холдох дургүй гэр амьтай байсан нь түүнийг өнөөдөрт хүргэжээ. Гэвч тэр өөрийгөө амьдралд алдаагүй. Харин ч өөрийнхөө хүссэнээр дуулж, хүссэнээрээ сайхан амьдарч байна” хэмээн олзуурхдаг юм билээ. Мөн “Алтай” чуулгат найман жил болохдоо тэр малдаа санаа зовохгүй, хөдөө аж ахуйдаа татагдаагүй, малынхаа тухай, тариан талбайнхаа тухай бодоогүй өдөр ховорхон бараг үгүй гэнэ лээ.
-Та уртын дууг хэзээнээс сонирхох болов. Юу нь таны сэтгэлийг илүүтэй татсан бэ?
-Би хүүхэд байгаасаа уртын дуу их сонирхдог, хаа явсан газраа дуулдаг байлаа. Аав минь их сайхан дуулдаг байсан болохоор миний сэтгэлийг уртын дуунд илүүтэй татсан байх. Аавынхаа дуулахыг сонсох дуртай, уртын дууны аялгууг сурчих юм сан гэж боддог, мөрөөддөг байсан.. Аав дүү нарыг минь авч үлдэхдээ юм уу, унтуулахдаа дандаа уртын дуу дуулж, аялж хүмүүжүүлсэн нь их сайхан санагддаг. Заримдаа ааваасаа “Энэ дууг, тэр дууг дуулаад өгөөч" гэж гуйдаг байв. Аав ажил ихтэй байдаг байсан ч юм уу “За, битгий төвөг болоод бай” гээд тоодоггүй байж билээ. Тэр үед нь би “Төвөг болох гэж юу гэсэн үг юм бол” хэмээгээд аавынхаа дуулж байсныг нь сэтгэлдээ төсөөлж, санах гэж хичээдэг, дуулах гэж оролддог байсан. Тийм болохоор би ааваасаа уртын дуу сурсан гэж боддог. Мөн аав найр, наадам их толгойлдог, олон айлыг айл гэр болгож байсан болохоор тэр бүхнийг харж, сонсож сурсан даа. Аав минь одоо 67 настай ч дуулах дуртай хэвээрээ шүү дээ.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ. Дүү нар нь дуулдаг уу?
-Би гурван эмэгтэй дүүтэй. Том дүү илүүтэй сайхан дуулдаг байсан. Архангайд эмчээр ажиллаж байгаа. Сүүлийн үед өмнөх шигээ дуулахаа больжээ. Хоёр бага дүү багшаар ажилладаг гээд манайхан боловсролтой хүмүүс бий. Би л өөрийнхөө хүслээр хөдөө амьдардаг юм. Миний хоёр хүү өвөөтэйгөө амь учраас ойр дотно, бага хүү минь өвөөтэйгөө амьдардаг. Тэд уртын дуу дуулахгүй ч урлаг соёлын арга хэмжээнд сайхан дуулдаг.
-Таны удамд дуулдаг хүн бий юү. Аав нь одоо ч сайхан дуулдаг хэвээрээ гэнэ?
-Миний аав болон аавын талынхан их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Олны танилаас гэвэл, МУГЖ З.Тэрбиш эгч минь "Алтай" чуулгат дуулдаг байсан. Одоо гавьяаныхаа амралтыг авчихсан байгаа. Би Тэрбиш эгчээсээ "Эрдэнийн баахан шарга" дууг анхлан сурч байсан. Чуулгат хамт байхдаа түүнээс ихийг сурсан. Даанч хөдөө ахуйгаа орхиж чаддаггүй, мал аж ахуйдаа юунаас ч дуртай болохоор сумын төвдөө хүрээд ирчихсэн юм. Уг нь хэн ч намайг хориглоогүй. Өөрийнхөө дуранд л малаа дагах, тариагаа хураах гээд ирчихсэн хэрэг. Гэхдээ би огт харамсдаггүй. Харин ч өөрийнхөө хүссэнээр дуулж, тариан талбайгаасаа ургацаа хураагаад жаргалтай байна.

-Та малын бэлчээрт ч юм уу, тариан талбайдаа дуулж байна уу. Ер нь хамгийн сайхан тайз хөдөө хээр юм биш үү?
-Би жимс, ногоогоо хурааж байхдаа ч, малын бэлчээрт хонио хариулж явахдаа ч байнга уртын дуугаа аялж байдаг. Дуулахад хамгийн сайхан газар бол хөдөө. Би уртын дуу, мал аж, ахуй, газар тариалангаа ч хэзээ ч орхихгүй. Үүнтэй адил уртын дуугаа бас орхихгүй. Энэ бүхэн миний хийх дуртай ажил бүр хобби минь болчихсон. Харин дараа жил сумаас уртын дууны дугуйлан хичээллүүлж, шавь бэлдэх их ажлын төлөвлөгөөнд намайг биччихсэн байна лээ. Сумын төвдөө байвал өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ хүүхдүүдэд хэлж өгнө гэж боддог.
-Та тайзан дээр гарахдаа сандардаг уу. Уртын дуу дуулж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Эхний жилүүдэд их сандардаг байсан. Харин одоо сандардаггүй. Тухайн үеийнхээ мэдрэмжээр дуулдаг гэх юм уу даа. Ер нь их тайван, сэтгэл амар байж л ямарваа дууг, дууны санааг илэрхийлж чаддаг гэж боддог. Одоо би Халиун сумынхаа соёлын төвд ажиллаж байгаа. Ямар нэгэн арга хэмжээ болвол оролцдог гэсэн үг. Уртын дуу гэдэг нэрээрээ л надад аливааг ойлгуулдаг шиг санагддаг. Уртын дуунд монгол хүний аж, амьдрал, монгол ахуй цөм бий гэж боддог.
-Таны хамгийн дуртай дуу юу вэ. Дуучин хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Би анхлан сурсан "Эрдэнийн баахан шарга", "Уяхан замбуу тивийн наран" тэргүүтэй уртын бүхий л сайхан дуунд дуртай. Уртын дуугүйгээр Монголыг төсөөлж болохгүй. Дуучин гэлтгүй хүн бүхэн зөв сэтгэлтэй, зөв үйлтэй явах юм бол санасан бүхэн нь бүтдэг гэж боддог. Тиймдээ ч муу бүхнээс хол явахыг хичээдэг. Урлагийн хүн болохоор гоо сайхан, өөртөө анхаарах нь чухал байдаг юм.
.jpg)
-Сүүлийн үед таны дуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна лээ. Олон хүн таниар бахархаж, сэтгэгдэл бичсэн байсан.Танд дуучнаар ажиллах урилга ирсэн үү?
-Харин тийм байна лээ. Олон хүн ерөөлийн үгээ хайрлаж, надад баяр хүргэсэн байсан. Ямар нэгэн ажлын санал ирсэн ч ургацаа орхиод, малаа орхиод явж чадахгүй шүү дээ.Тийм болохоор хол явж ч дуулж чаддаггүй юм. Олон л хүн урьж байдаг. Хөдөөний ажил, амьдрал барагддаггүй болохоор тэр болгонд явж амжихгүй. Зарим нь намайг урлагийн сургуульд сур, хот руу яв гэсэн байсан. Одоо би сураад ч яах билээ дээ. Өөрийнхөөрөө л явъя гэж боддог.
| Д.ГАНТУЛГА: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙГООР "УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН"-Г СОНССОН ХҮМҮҮС НАМАЙГ НОРОВБАНЗАД ГУАЙ ШИГ ДУУЛСАН БАЙНА ЛЭЭ ГЭСЭН |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |