-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. “Хоёр нүүрт” киногоороо үзэгчидтэйгээ дахин уулзаж, хэдхэн хоногийн өмнө амжилттай нээлтээ хийлээ шүү дээ. Тус уран бүтээлээс нь яриагаа эхлэх үү?
-“Хоёр нүүрт” кино маань Шүхэр хүүхдийн сангийн дэмжлэгээр ЦЕГ, Монголын хүүхдийн кино академи хийсэн. Цагдаагийн ерөнхий газраас ирсэн бодит хэргээс сэдэвлэж, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг уриалах зорилгоор бүтээсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд бусдыг дээрэлхэхдээ өөрсдийгөө ял, шийтгэл авахгүй гэж боддог юм билээ. Энэ бол өрөөсгөл ойлголт гэдгийг харуулахыг зорилоо.
-Үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөж байгаа хохирогч охины дүрд тоглох ямар байсан бэ?
-Үнэхээр хүнд байсан, зураг авалт эхлэхээс өмнө сэтгэл зүйгээ бэлдсэн ч гэсэн ийм шүйл явдлын хохирогч болдог хүмүүсийг өрөвдсөн. Зураг авалт эхлэхээс өмнө сургуулийн хүүхдүүд нэгнийгээ зодож, дээрэлхэж байгаа бичлэг цахим орчинд гарсан шүү дээ. тэрийг хараад хохирогч хүүхдүүдийн өмнөөс их шаналж, хүнд туссан. Дээрэлхэлтэнд өртөж байгаа зураг авалтад орох болгондоо уйлсан. Алгадуулж байгаа хэсгийг бодитой гаргахын тулд жинхэнээсээ алгадуулсан, тэгэхэд үнэхээр өвдсөн шүү. Намайг дээрэлхэж байгаа охины дүрд тоглож байгаа хүүхэд миний хамгийн сайн найзуудын нэг. Биднийг дээвэр дээрх зураг авалтыг бэлдэж байх хооронд манай найз хүнгүй газар очоод уйлж байсан. “Найзыгаа зодож, дээрэлхэх үнэхээр муухай байна” гээд.

-Тус уран бүтээлд тоглоод юуг хамгийн их ойлгосон бэ?
-Дээрэлхэлтэнд өртсөн хүүхдүүд насанд хүрсэн хүмүүст хэлж, арга хэмжээ авахгүй бол цаашлаад амь насанд хүрэх хэмжээнд хүрдэг юм билээ. Надад ч гэсэн цахимаар дээрэлхүүлж байсан. Тэр бүрд нь гэр бүлтэйгээ ярилцаад арга хэмжээ авч, сэтгэл зүйгээ тайвшруулсан. Цагдаагийн ерөнхий газарт үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой олон гомдол санал ирдэг юм билээ.
-Адилхан өсвөр насны хүүхдийн хувьд үе тэнгийн дээрэлхэлт юунаас болж үүсдэг юм шиг санагдсан бэ?
-Өөрөөс нь дээр гарчихаар дээрэлхэх хандлага гардаг юм билээ. Өөрөөс нь илүү амжилттай, сайн байгаа хүнийг дээрэлхэнэ. Мөн гадаад үзэмжээр нь ялгаварладаг.

-“Ангарагийнхан” киноны хөгжилтэй сэргэлэн охины дүрээр олон хүн таньдаг болсон байх. Тус уран бүтээлд хэрхэн тоглох болсон юм бэ?
-Боловсрол телевизээс зарласан дүрийн шалгаруулалтад орж, 700 гаруй хүүхэдтэй өрсөлдөж, шалгарсан. Хоёрдугаар шатны шалгаруулалтаа өөрийнхөө сэтгэлт хүртэл сайн хийж чадаагүй юм, тиймээс тэнцэхгүй л гэж бодож байлаа. Гэтэл дараа нь намайг сургууль дээр байх үед ээжид намайг дүрд тэнцсэн талаар мессеж ирсэн гэдгийг хэлсэн. Би уйлаад, ангийнхан минь надад “Чи чадчихлаа” гэж баяр хүргэж, тэвэрсэн. Хамгийн дурсамжтай гурьан сарын зураг авалт байсан. Гэр бүлээсээ өөр гэр бүлтэй болж, халуун дулаан уур амьсгал дунд зураг авалтаа хийсэн.
-Кинон дээр айлын дунд охины дүрд тоглосон шүү дээ. Тэгвэл Ану-Үжингийн хувьд айлын хэд дэх хүүхэд вэ?
-Нандиа надтай зарим талаараа л төстэй, дүр маань инээж хөөрсөн, бусдад аз жаргал түгээдэг охин. Би уг нь айлын бага охин, кинон дээрээ харин дүүтэй болж үзсэн.
-Дүүтэй болох ямар байсан?
-Зураг авалтын үед эгч маань төрсөн учраас нялх дүүгийнхээ эгч болсон. Зураг авалтын үеэр Оёог харж хамгаалаад, гэртээ очиж нялх дүүгээ хардаг байсан. Ангарагийнхан киногоор л эгчийн хайрыг хамгийн их мэдэрсэн дээ.
-Туршлагатай уран бүтээлчидтэй хамтарч ажиллах түшигтэй байсан уу. Олон зүйл сурсан байхдаа?
-Манай киноны хүүхдүүд үгээ маш сайн цээжилж байна гэж уран бүтээлч ах, эгч нартаа магтуулсан. Г.Нарансолонго эгч, Г.Алтаншагай ах “Ямар мундаг хүүхдүүд сонгож авсан юм бэ” гэсэн. Ах, эгч нар маань нэгнийгээ аав, ээж, миний хүү гэж дуудаад нэгэнтэйгээ үнэхээр дотно болчихсон, яг л гэр бүл шиг. Зураг авалт дуусаж, салахдаа гуниглаж, нэгнийгээ их санасан.
-Өөрийнхөө тоглосон киног үзэх ямар байдаг вэ?
-Нээлтийн өдөр бөөндөө эхний хоёр ангиа үзсэн юм л даа. Тэгэхэд үнэхээр ичмээр санагдсан. Кинон дээр би чинь олон найз залуутай болдог шүү дээ. Тиймээс гэрийнхэнтэйгээ суугаад кино үзэхдээ бүр их ичиж, аав, ээжээ санаа зовсон.
-“Ангарагийнхан” олон ангит кино чиний тоглосон хэд дэх уран бүтээл байв?
-Миний тоглосон 21 дэх уран бүтээл. Өмнө нь хүүхдийн кино, контентуудад гол болон туслах дүрд тоглосон. Мөн UBS телевизийн нэвтрүүлгүүдийн үндсэн хөтлөгчөөр нь ажиллаж байсан.

-Тэгхээр багаасаа кинонд тоглож эхэлжээ?
-Намайг жаахан байхаас хойш аав минь “Ардын жүжигчин болно” гэж өхөөрддөг байсан юм. Би аавынхаа хэлсэн шиг мундаг жүжигчин болохыг зорьж мөрөөддөг. Багаасаа Монголын хүүхдийн кино академид сурдаг. Академид сурахаасаа өмнө дотогшоо, ичимхий хүүхэд байсан. Академидаа есөн настайдаа ороод өөрийгөө нээж, кинонд тоглож эхэлсэн.
-Хичээлийнхээ хажуугаар кино, уран бүтээлд тоглоно гээд тун завгүй ажилладаг байх. Гэр бүлийнхэн нь их дэмждэг байхдаа?
-Тийм ээ, энэ хугацаанд өглөө эрт, заримдаа үүрээр сэрээд зураг авалтдаа явна, орой бүүр шөнө гэртээ ирэх үе олон байсан. Хичээлээ ангийнхнаасаа нөхөөд аль болох хоцрогдолгүй сурах гэж хичээдэг. Энэ бүх үед гэр бүлийнхэн минь намайг үргэлж, дэмжиж тусалдаг. Миний хүсэл мөрөөдлийг үргэлж дэмждэг. Хичнээн завгүй байсан ч найзуудтайгаа уулзаж, цагийн хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээдэг.
-Ямар үед жүжигчин болохын төлөө илүү их хичээж, хийж байгаа ажлаасаа аз жаргал мэдэрдэг вэ?
-Найзуудтайгаа зураг авалтад орж, шинэ дурсамж бүтээхдээ, хамтдаа хийсэн киногоо үзэж, тухайн үеийг дурсаж ярихдаа аз жаргал мэдэрдэг. Мөн өөрийнхөө болон бусад хүний сэтгэлд хүртэл дүрээ гаргаж чадсан байвал хамгийн их баярладаг.
-Хүмүүнлэгийн ажил, өв соёлын элчээр ажилладаг гэсэн. Энэ талаараа ярьж болох уу?
-Би Шүхэр хүүхэд хамгааллын үндэсний сан болон Монгол туургатан олон улсын төслийн элч, төлөөлөгч. Шүхэр хүүхэд хамгааллын сангийн хүрээнд Төв аймагт 30 хүүхдийг хамгаалалтдаа авсан. Хүмүүнлэгийн ажил хийх болсон шалтгаан нь Турк Улсад болсон газар хөдлөлтөөс болж олон хүүхэд хамгаалах хүнгүй, гэр оронгүй болж, бэртэж гэмтэж байгааг мэдээд өөрөө санаачилж хандивын аян явуулж, тус улс руу хандив илгээсэн. Тэр үеэс хойш хүүхэд баярлуулахын сайхныг мэдэрсэн, цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа. Хэдий өөрөө хүүхэд ч хүүхдүүдэд аз жаргал түгээх хүмүүнлэгийн ажилдаа дуртай.
| У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |