• Өнөөдөр 2026-03-31

Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо

    Монгол Улсад дэлхийн аварга, паралимпын аварга хэмээх алдар нэрийг анх удаа эх орондоо авчирсан байт харваачид маань түүхэн хөгжлийнхөө 66 дахь жилдээ Байт харвааны ордон барих ажилдаа орлоо.  Байт харвааны ордны шав тавих ёслолыг монгол дэг жаягийнхаа дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэлээ.

   Уг арга хэмжээнд манай үе үеийн харваач тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, удирдлагууд, барилгын компанийн хамт олон оролцож, уртын сайхан дуу, морин хуурын эгшиг, мэргэн харваачдын харваагаар мэлмий, сонороо мялаалаа.

   Энэхүү ордон баригдсанаар байт харвааны үндэсний шигшээ баг жилийн дөрвөн улиралд олимп, тив, дэлхийн тэмцээний харвалтын гол зай болох 70 метрт бэлтгэл сургуулиа тогтмол хийж, хүйтний улиралд зохион байгуулагддаг заалны 18 метрийн тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдаж, олон тамирчдыг хамруулах боломжтой болох юм.

   Уг ордонг барьж байгуулах ажил нь 2019 оноос эхэлсэн бөгөөд олон саад бэрхшээлээс шалтгаалж зогсонги байдалд ороод байсан билээ. Энэхүү зогссон ажлыг "түлхэх, урагшлуулах" бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэж 2027 оны дөрөвдүгээр сард буюу 2028 оны олимпын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 


 

 


Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188