
-Самбо бөхийн спортыг үндэслэгч нь Анатолий Харлампиев нэрэмжит дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа. Та сайн байна уу. Мөн Эргэлт. мн сайтын уншигч та бүхэнд энэ бичвэр унших мөчийн мэндийг хүргэе.

-Самбо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хэдэн тамирчин оролцож ямар амжилтууд үзүүлэв?
-Монгол Улсаас нийт гурван тамирчин оролцож, өрсөлдсөн. Харин би 54 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн байгаа.
.jpg)
-Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хэдэн тамирчин барилдав. Хэдэн тойрог барилдаж хүрэл медаль хүртсэн бэ?
-Тус тэмцээнд найман улсын шигшээ багийн тамирчид өрсөлдсөн. Манай 54 кг-ын жинд найман тамирчин оролцсон. Би нийт гурван тойрог барилдаж хүрэл медаль авсан.
.jpg)
-Дэлхийн цомын тэмцээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчид байсан бэ?
-Манай жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Орос Улсын тамирчин байсан. Би тэр тамирчинд сануулга буюу сүүлийн торгуулиар хожигдсон.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Намайг Дэлгэрсайханы Сарантуяа гэдэг. Одоо 24 настай. 2016 оноос одоог хүртэл самбо, жүдо бөхөөр хичээллэж байгаа. Би Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрж өссөн. Аав, эмээ хоёртойгоо хамт амьдардаг. Айлын ганц охин.
.jpg)
-Анх бөхийн спортыг сонгоход аав, эмээ хоёр нь хэр дуртай хүлээн авч байсан бэ?
-Анх бөхийн спортоор хичээллэхэд аав бол дуртай байсан. Харин эмээ маань “Чи эмэгтэй хүүхэд бие хаа, гар хуруу чинь эвдэрчихнэ хэрэггүй. Миний охин хичээлдээ сайн юм чинь эрдэм номтой хүн болох хэрэгтэй” гэдэг байсан. Гэсэн ч аль хэдийнэ би эргэлт, буцалтгүйгээр жүдо, самбо бөхөд дуртай болчихсон байсан. Тийм учраас гэр бүлийнхэн маань хүлээн зөвшөөрч, маш их дэмждэг болсон. Намайг ойлгож, ялж, ялагдсан ч үргэлж миний ард бат зогсдог гэр бүлийнхэндээ маш их талархаж явдаг.
.jpg)
-Бага нас нь Сэлэнгэ аймгийн Баруунхараад өнгөрсөн үү?
-Миний бага нас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Точка гэдэг газарт дурсамж дүүрэн өнгөрсөн. Бага байхад утас гэдэг зүйл их ховор байлаа. Үеийн хүүхдүүд манай Точкад цөөнгүй. Тэр хэдтэйгээ Хараа голд очин сэлж, зүлэг ногоон дээр их тоглодог байсан. Аав маань хөдөө орон нутаг руу ажилд явчихдаг байсан. Харин эмээ маань үхэр малладаг. Эмээдээ тусалж тугалаа хариулж, үнээгээ сааж их зүйл сурч өссөн. Эмээ маань одоо 80 хүрч байгаа. Олон ач, зээтэй биднийг үргэлж хайрлаж хамгаалж өсгөсөн буянтай буурал бий. Бид эмээдээ их хайртай.
.jpg)
-Бөхийн спортоор хичээллэхээс өмнө өөр спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Жаахан байхдаа би их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Шатар, даам, сагс тоглоно, сургуулийнхаа хөнгөн атлетикийн тэмцээнд орно. Ер нь спортлог хүүхэд байсан даа.
.jpg)
-Самбо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Самбо бөхийн спортоор арав дахь жилдээ хичээллэж байна.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Самбо бөхийн спортын Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Харин жүдо бөхийн спортын мастер цолтой.
.jpg)
-Самбо, жүдо бөхийн анхны багш нь хэн бэ?
-Анхны багш маань гэвэл Баянгол сумын Спорт заалны дарга Ганхөлөг, биеийн тамир багш Батболд гэдэг хүмүүм бий. Батболд багш маань одоо хүртэл надад тусалж, дэмжиж яваа.
.jpg)
-Одоо ямар клубийн тамирчин бэ. Бэлтгэл, сургуулилалтаа хаана ямар клуб дээр хийж байгаа вэ?
-2018-2021 онд “Шинэ Бадрах” дэвжээнд Энхбаатар, Сарангоо багш нарын удирдлага дор бэлтгэлээ хийж байлаа. Арван жилээ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Спортын дунд сургуулийг төгссөн. 2022-2023 онд “Чандмань-Оргил” дэвжээнд харьяалагддаг байсан. Яг одоо “Борнуур” дэвжээнд Солонгогэрэл багшийн удирдлага дор бэлтгэлээ сургуулилалтаа хийж байна.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Бөхийн спорт гэдэг хүндлэл, ёс суртахуун, тэсвэр тэвчээр хатуужилд сургадаг. Анх хүүхэд байхдаа бөхийн спортод дуртай болохоороо хичээллэдэг байсан бол одоо амьдралын маань нэг хэсэг гэхэд буруудахгүй байх. Самбо, жүдо бөхийн спортгүйгээр ирээдүйгээ төсөөлж чаддаггүй.

–Жүдо, самбо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Тийм ээ, Гадагшаа олон улс, тив, дэлхийн тэмцээнд явахад тамирчид хувийн зардлаараа явдаг. Би тийм ч боломжтой айлын хүүхэд биш л дээ. Гэсэн хэдий ч аав, эмээ хоёр маань бүх тэмцээнд явуулдаг байсан. Өсвөр үеийн дэлхийн аварга болон залуучуудын дэлхийн аваргад эхний тойрогтоо хожигдоод сэтгэлээр их унасан. Аав, эмээ хоёрынхоо итгэлийг алдаж медаль хүртэж чадаагүй дээ сэтгэлээр унасан л даа. Тэгээд урам хугарч нэг хэсэг завсарласан. Дур сонирхолтой зүйл маань бөхийн спорт болохоор больж чадахгүй, сэтгэл татагдаад байсан. Тэгээд л 2024 оны есдүгээр сараас Солонгогэрэл багш дээрээ тогтмол бэлтгэл хийж эхэлсэн.

–Бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2025 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Байлдааны самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Самбо бөхийн дэлхийн цомын хошой хүрэл медаль бий. Харин жүдо бөхийн “Jeju cup” олон улсын тэмцээний алтан медальтай. Монголын бүх ард түмний спартакадын алтан медальтай. Самбо, жүдо бөхийн өсвөр үе, залуучууд, оюутан насанд хүрэгчдийн УАШТ-ээс 20 гаруй медаль хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин, дурсамж үлдээсэн тэмцээн гэвэл ОХУ-ын Буриадын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн байсан санагдаж байна. Тэр тэмцээн хамгийн сайхан дурсамж үлдээсэн санагддаг. Буриадын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд үндсэн цагт оноо тэнцсэн. Тэгээд л нэмэлт цаг сунгаад арав гаруй минут барилдаж байж, даралтаар хожиж байсан тэр үеийн барилдаан одоо ч санаанаас маань гардаггүй.
-Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Долоо хоногийн 1-6 дахь өдөр хүртэл, өдөр бүхэн бэлтгэлтэй байдаг. Харин ганцхан бүтэн сайн өдөр бэлтгэлгүй амардаг. Тэр үедээ найзуудтайгаа ууланд алхах дуртай.
-2026 онд улс, олон улс, тив, дэлхийн ямар томоохон тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
- Ирэх зургадугаар сард самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Түүний дараа арваннэгдүгээр сард самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Тус тэмцээнүүдийг зорьж бэлтгэлээ хийж байна.
-Өөрт чинь үлгэр дуурайл авдаг, барилдааныг нь шүтэн биширдэг тамирчин бий юу?
-Би жүдо бөхийн Ази тивийн аварга, АНЭУ-ын легионер тамирчин, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой эгчээсээ их үлгэр дуурайл авдаг. Б.Хорлоодой эгчийн “Монгол арга барил”-тай барилдаан надад таалагддаг. Монгол бөхийн шахаж татах мэхийг гайхалтай, чадварлаг хийдэг. Шахаж татах мэхийг тэр бүр эмэгтэй тамирчид хийгээд байдаггүй. Гадны бөхчүүд энэ мэхийг мэдэрдэггүй юм шиг санагддаг.
-Одоо цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл тань юу байна вэ?
-Ойрын зорилго гэвэл 2026 оны самбо бөхийн дэлхий аварга болох. Харин хэтийн зорилгоо одоогоор нууцалмаар байна.
| Д.САРАНТУЯА: Ялж, ялагдсан ч үргэлж миний ард бат зогсдог гэр бүлдээ талархдаг |
|
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |