• Өнөөдөр 2026-03-31

“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

     Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024-2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. Уг эмхэтгэлд Канад дахь монгол судлаач эрдэмтдийн Монголын түүх, соёл, уламжлал, археологи зэрэг өргөн хүрээний сэдвээр хийсэн судалгаа багтжээ.

    Мөн бүс нутагт Монгол Улсын эзлэх байр суурь, гадаад бодлого, хөгжлийн тулгамдсан асуудлууд, Монгол, Канадын харилцааны ач холбогдол зэрэг сэдвээр хоёр орны нэр хүнд бүхий судлаачдын тавьсан илтгэлүүд багтсан болно. Дээрх товхимол нь Канад дахь монгол судлалын түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаарх монгол судлаачдын гарын авалга болно. Уншигчдын эрдэм мэдлэгт нэмэр болохын зэрэгцээ тэдэнд судалгааны чиглэлээр харилцаа холбоо үүсгэх гүүр болж, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэж итгэж байна.

   Энэхүү товхимол нь хагас зуун жилийн түүхтэй Канад дахь монгол судлалын тулгын чулууг тавилцсан эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн дурсахын зэрэгцээ тус улс дахь монгол судлалыг цаашид хэрхэн дэмжин хөгжүүлэх, гүнзгийрүүлэн өргөжүүлэх талаарх орчин үеийн судлаачдын санал санаачлага, бодол санааг тусгаснаараа чухал юм.

    Тус ЭСЯ Монгол, Канадын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд Канад дахь монгол судлалыг сэргээн идэвхжүүлэх, эрдэмтэн судлаач хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж байгаа юм. 2023 онд Торонтогийн их сургуультай хамтран монгол судлалын хурал зохион байгуулснаас хойш монгол судлалын форумыг жил бүр зохион байгуулж байгаа билээ. Дээрх хүчин чармайлтын нэгэн үр дүн болох “Mongolian Studies Forum in Canada” товхимол нь эрдэмтэн судлаачид төдийгүй Монголд сэтгэлтэй, Монголыг сонирхдог хэн бүхний оюуны хэрэгцээнд тус нэмэр болно гэдэгт найдаж байна.


 

 


“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188