• Өнөөдөр 2026-03-30

Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ

     Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд  Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын “Ордос Спортын хөгжлийн төв”-ийн ордонд болно.

    Тус Азийн аваргад оролцох тамирчдын нэрсийг зарласан байна. Энэ удаагийн Азийн аваргад энэ оны улсын аваргууд оролцох журмыг баримталж, дараах тамирчдын нэрсийг гаргажээ. Дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолктой Ө.Жанцандорж 66 кг-д давхарлаж очих юм байна.

    Мөн +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах бололтой. Харин эмэгтэйчүүдийн  57 кг-ын жинд  өсвөр үеийн дэлхийн ОУХМ Т.Ариунзаяа, М.Цэндбазар нар. Мөн 78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо нар оролцохоор болжээ.

Эрэгтэй:

60 кг. Т.Түмэнжаргал

66 кг. К.Ёолк, Ө.Жанцандорж

73 кг. О.Уранбаяр

81 кг. О.Шинэбаяр

90 кг. А.Мөнх-Эрдэнэ

100 кг. Ц.Ган-Эрдэнэ

+100 кг. О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэй:

48 кг. Ж.Анударь

-52 кг. М.Нандин-Эрдэнэ

-57 кг. Т.Ариунзаяа, М.Цэндбазар

-63 кг. Л.Энхрийлэн

-70 кг. С.Лхагвадулам

-78 кг. О.Хүслэн, Ж.Урангоо

+78 кг. А.Адьяасүрэн нар оролцоно.

 


 

 


Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188