• Өнөөдөр 2026-03-29

“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв

    БХЯ-ны харьяа зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Алдарын цом” өсвөрийн шатарчдын түргэн болон түргэвчилсэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.Тус УАШТ-д “Хан-Алтай” клуб амжилттай оролцож стандарт төрөлд багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ.

   “Хан-Алтай” клуб нь 2011 оноос эхлэн өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө багийн дүнгээр нийт таван алт, таван мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болсон байна.

Стандарт төрөлд:

- 17-18 насны охидын ангилалд WFM Э. Хүслэн алтан медаль

- 15-16 насны нээлттэй ангилалд СДМ Г. Зэв алтан медаль

- 11-12 насны охидын ангилалд М.Мандухай хүрэл медаль

- 9-10 насны нээлттэй ангилалд Өвөрхангай аймгаас оролцсон тус клубийн тамирчин Б.Төгөлдөр шагналт 5-р байр тус тус эзэллээ.

Түргэвчилсэн төрөлд:

- 9-10 насны нээлттэй ангилалд Өвөрхангай аймгаас оролцсон тус клубийн тамирчин Б.Төгөлдөр алтан медаль

- 11-12 насны охидын ангилалд М.Мандухай шагналт 4-р байр

- 13-14 насны нээлттэй ангилалд М. Очирбат шагналт 5-р байр тус тус эзэлсэн.

Түргэн төрөлд:

- 9-10 насны нээлттэй ангилалд Өвөрхангай аймгаас оролцсон тус клубийн тамирчин Б.Төгөлдөр мөнгөн медаль

- 17-18 насны охидын ангилалд WFM Э. Хүслэн хүрэл медаль

- 15-16 насны нээлттэй ангилалд СДМ Г. Зэв хүрэл медаль

- 11-12 насны нээлттэй ангилалд Б.Бат-Амгалан шагналт 4-р байр

- 11-12 насны охидын ангилалд М.Мандухай шагналт 5-р байр тус тус эзэллээ.

 


“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188