• Өнөөдөр 2026-03-29

“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа

    Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын зургаадугаар тойргийн сүүлийн хагас барилдаанд  “АПУ”, “Скайтел” ХХК-ийн “АПУ, Скайтел” баг Нутгийн буян группийн “Хубилай хаан” багтай учраа таарилдсанаас “АПУ - Скайтел” баг 18:7 -гоор дөрөв дэх ялалтаа авлаа.

    “АПУ - Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /0/ нэгч даваа аваагүй байна. Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /4/, нийт 18 даваа авсан.

   “Хубилай хаан” багт улсын начин Б.Даваа-Очир /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /1/, улсын начин Б.Лхагвадорж /0/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ аймгийн арслан М.Гантулга /2/ нийт долоон даваа авсан юм. “АПУ – Скайтел” багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, “Хубилай хаан” багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав.

    “ОД” группийн “Од групп” баг “ХЭРЭЙД” ХХК-ийн “Хүлэгү” багтай учраа таарилдсанаас “Од групп” баг 25:0 -оор илт давуу буюу хамгийн олон даваагаар дөрөв дэх ялалтаа авлаа. “Од групп” багт улсын заан Д.Хүдэрбулга /5/, улсын харцага Г.Ганхуяг /5/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /5/, аймгийн арслан Х.Наранбаяр /5/, аймгийн арслан Д.Батбаяр /5/, нийт 25 даваа авсан.

   Харин “Хүлэгү” багт улсын заан Б.Серик /0/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/ бүрэлдэхүүн дутуу барилдсан тус баг даваа авч чадсангүй. “Од” группийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, “Хүлэгү” багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний ням гарагт 14.30 цагаас долоодугаар тойргийн эхний хэсэгт: “Хатант интернэшнл” баг,  “Эв Монгол” багтай, “Хубилай хаан” баг – “MCS ENERGY” багтай тус тус барилдана.

 


“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-29 10:10:32
    zochin: od grop doromjlol, luivraa zogsoo
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188