• Өнөөдөр 2026-03-29

Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо

    Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, “Сүү” ХК-ийн нэрэмжит “Сүү-365” өсвөрийн шатарчдын хамгийн нэр хүндтэй, сонирхолтой тэмцээнүүдийн нэг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн 2026 оны гуравр сарын 28-30-ны өдрүүдэд “Рояаль” олон улсын бүрэн дунд сургуулийн байранд явагдаж байна.

   Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн нь 35-50 сая төгрөгийн шагналын сантайгаараа онцлог бөгөөд өсвөрийн шатарчдын дунд хүчтэй өрсөлдөөнийг бий болгодог билээ. Энэ жилийн тэмцээнд 600 гаруй шилдэг өсвөрийн шатарчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

   Түүнчлэн, энэ удаагийн тэмцээн нь технологийн дэвшлийг нэвтрүүлснээрээ онцлог болж байна. Ангилал тус бүрийн эхний ширээнүүдийн шилмэл өргүүдийг “idChess” орчин үеийн шууд дамжуулалтын технологийг ашиглан, Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер С.Билгүүн тайлбартайгаар олон нийтэд хүргэж байна.

   “AB Chess” шатрын академи нь “idChess” шууд дамжуулалтын технологийн байгууллагын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд энэхүү тэмцээний шууд дамжуулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа юм. Энэхүү тэмцээн нь өсвөрийн шатарчдын ур чадварыг хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, олон улсын түвшинд өрсөлдөх суурийг бэхжүүлэх, шатрын спортыг таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Босоо ноён шатрын клубын үүсгэн байгуулагч, ФМ Э.Энхнар ажиллана.


 

 


Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188