• Өнөөдөр 2026-03-30

Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв

    Зүүн Азийн хагас марафон гүйлтийн аварга шалгаруулах тэммцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. 2026.03.29 өдөр Хятад улсын Янжөү хотод 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр  20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Олон улсын Янжөү хагас марафон гүйлтийн тэмцээн болов.

    Зүүн Азийн хагас марафон гүйлтийн тэмцээнд ҮШБ-ийн тамирчин ОУХМ Галбадрахын Хишигсайхан 1:12:26 цагийн амжилтаар  хүрэл медаль, МУГТ. ҮШБ-ийнн тамирчин Бат-Очир СэрОд 1:05:45 цагийн  амжилтаар шагналт IV байрт тус тус шалгарлаа. Тус  Зүүн Азийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монголын хөнгөн атлетикийн холбооноос Монгол улсаа төлөөлөн нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

   МХАХ ерөнхийлөгч Э. Нарангэрэл, Зүүн Азийн Бүсийн төлөөлөгч А.Амгалан, дасгалжуулагчаар ҮШБ-ийн дасгалжуулагч Б. Доржпалам  нар оролцлоо. Харин эрэгтэй тамирчдаас  Б. Сэр-Од, Г. Бат-Эрдэнэ,О.Нацагдорж, эмэгтэй тамирчдаас Г.Хишигсайхан, Б. Мөнхзаяа, Б.Номин-Эрдэнэ нар өрсөлдөв.

 


Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188