Үүнийг дагаад манай улсад шатахууны үнэ өсөх эрсдэл үүсээд буй. Эдийн засаг, хөгжлийн яамнаас өчигдрийн байдлаар манай улсад бүх шатахууны үлдэгдэл нийт 201030 тонн гэж мэдэгдсэн. Тодруулбал, АИ-92 41 хоног, АИ-95 70 хоног, ДТ 28 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 35 хоног, ТС 21 хоногийн нөөцтэй байгаа. Энэ нь хангалттай нөөц бөгөөд энэ нөөц дээрээ үндэслэн шатахууны үүнийг хамгийн ихдээ 300 төгрөгөөр нэмнэ. Цаашдаа цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулна гэсэн. Гэвч шатахуун нийлүүлэлт багасах сургаар импортлогчид зохиомол эрэлт үүсгэж байна.
Тэрбээр “Дэлхийд өнөөдөр хямралын мөчлөгт нөхцөл байдал үүсээд байна. Энэ үед улс орнууд дотоод нөхцөл байдалдаа анхаардаг. Ойрхи дорнодын бүс нутагт улс орнууд эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэллээ. Дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн том шок үүсэж эхэлж байна. Боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авсан. Дахин сэргэхэд 4-5 жил шаардлага үүсэж байна. Энэ бол бидний онцгой анхаарах асуудал. Өнөөдөр энх тайван тогтлоо гэж үзэхэд дөрвөн сарын хугацаа шаардлагатай. Дунд хугацаандаа шатахууны хомсдолтой холбоотой эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр байх нь тодорхой болж байна. Цаашид мөргөлдөөн гүнзгийрсэн тохиолдолд 2026 оныг дуустал үргэлжилнэ. Энэ бол Монгол Улсын төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх бодит эрсдэл гэж үзэж байна. Иймд уг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээний саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болж байна. Олон улсын эдийн засагт Ормузын хоолойн нийлүүлэлт саатсаны улмаас газрын тос, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөөд байна. Энэ нь дэлхийн эдийн засагт томоохон доргилт үүсгэж эхэллээ. Монгол Улсын эдийн засаг, худалдаа өмнөд хөрштэй нягт хамааралтай. Бид БНХАУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байдаг. Шатахуун талаасаа суурь үнэ, инфляц өсөх төлөв үүслээ. Ойрхи Дорнодын бүс нутгийн нөлөө БНХАУ-ын эдийн засагт өндөр байгаа учраас тус улсаар дамжин Монголд нөлөөлөх өндөр магадлалтай. Шатахууны үнийн хувьд Монгол Улс ОХУ-тай шууд хамааралтай. Хоёр улсын худалдаанд шатахууны үнэ тогтвортой байна. Монгол Улсад нийлүүлэлт талаасаа хүндрэл гарахгүй. Шатахууны нийлүүлэлт тогтвортой байна. ОХУ-тай АИ-92 төрлийн шатахууны үнийг тогтворжуулалтын гэрээтэй. Дизель түлшний Сингапурын биржийн жишиг үнээр явдаг. Өнөөдрийн байдлаар Сингапурын биржийн жишиг үнэ өсөлттэй байна. Гэхдээ бид Сингапурын биржийн үнэ гурван сар дараалан өсөлттэй гарсан тохиолдолд үнэ шинэчлэх гэрээтэй. Үндсэндээ хоёр тал ирэх долдугаар сарын 1-н гэхэд үнийн асуудлаар хэлцэл хийх магадлалтай. Үнийн өсөлт үргэлжилсэн тохиолдолд хэлцэлд орно. Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжиж, үнэ буурсан тохиолдолд тогтвортой байдлаа хангаад явах бололцоотой. Бидний гол асуудал дизель түлшний үнэ. Газрын тосны үнэ 20 хувиар өссөн тохиолдолд манай эдийн засаг нэг хувийн инфляц үүсэх тооцоо гарсан. Дотоодын шатахууны биет нөөц хангалттай байгаа. Нөгөө талаар хүнсний үнийн өсөлтийг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн хүнсний индексүүд тогтвортой байна. Хятад, Орост шатахууны үнэ өссөн тохиолдолд импортоор дамжин Монголд нөлөөлөх магадлалтай. Хүнсний дотоод нөөц тогтвортой байгаа. Цаашдаа санхүү төсвийн болзошгүй эрсдэлээс сэргийлж, яаралтай авах арга хэмжээнүүдийг Засгийн газраас хэлэлцүүлнэ. Дэлхийд нефтийн нийлүүлэлтийн шок үүссэн. Улмаар шатахууны хямрал багадаа дөрвөн сар үргэлжилж, манай улсын эдийн засагт хүндрэл үүсэх төлөвтэй байна. Маргааш ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ. Шатахууны үнэ 14 хувиар өсвөл үнийн өсөлт 12.7 хувь, инфляц 0.7 хувиар нэмэгдэх тооцоо гарсан” гэлээ.

Харин бид эдийн засагч Э.Батзоригоос Ойрхи Дорнодын мөргөлдөөн манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар тодрууллаа.
-Ойрхи дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Одоогийн нөхцөл байдал манай улсад хэрхэн нөлөөлөх бол?
-Шатахууны үнэ бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэ гэж явдаг. Шатахууны үнэ өсөхөөр бүхий л салбарын үйлдвэрлэлд нөлөөлдөг. Бизнесийн салбарын тээврийн зардал нэмэгдэхээр дагаад бүтээгдэхүүний үнэ өснө. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт тоног төхөөрөмжийг их хэмжээгээр ашиглана. Үйлдвэрлэл явуулж буй газрууд үнээ өсгөхөөс өөр аргагүй шүү дээ. Энэ нь инфляцад нөлөө үзүүлнэ гэсэн үг. Манай улс шатахууны хувьд 100 хувь ОХУ-аас хамааралтай. ОХУ төсвийн орлогынхоо дийлэнх хувийг дайнд зарцуулж байгаа. Тиймээс газрын тосны үнэ өсөх нь тэдэнд давуу талтай.
-Импортлогч компаниуд 1200-1500 төгрөгөөр дизель түлшний үнийг нэмэх саналаа яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Хэрэв энэ дүнгээр нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөх нь ойлгомжтой. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Түлшний үнэ мянган төгрөгөөр нэмэгдэхэд бусад бараа бүтээгдэхүүнд нөлөөлөх нөлөөг шууд хэлэхэд хэцүү. “Эрчим хүчний реформ” гэж зарлаж байсан. Үүний нөлөөгөөр эрчим хүчний үнэ өссөн. Улмаар инфляцад хоёр орчим нэгж хувиар нөлөөлсөн. Төрийн зохицуулалттай үнийн өсөлт өнгөрсөн хугацаанд дулааны төлбөрөөс үүдэж би болсон. Шатахууны үнийн нөлөө мөн адил байна гэж харж байгаа. Олон улсад бол инфляцын дарамт тэр чигээрээ бий болно. Үүнтэй холбоотой мөнгөний хатуу бодлого явагдана. Манай улсад БНХАУ-ын экспортоор дамнаж нөлөө үүснэ.
-Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээллийнхээ үеэр шатахууны үнийг ойролцоогоор 300 төгрөг орчмоор эхний үед нэмнэ. Ойрхи Дорнодын асуудлаас хамаарч дахин хэлэлцээд ямар хэмжээгээр нэмэх талаар хэлэлцэнэ. Мөн хомсдол үүсэхээс сэргийлнэ гэлээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Шатахууны хувьд гаднаас 100 хувь хамааралтай байна гэдэг нь өөрөө хамгийн том эрсдэл шүү дээ. Шатахууны үнэ өсөх учраас бизнесийнхэн үнэ өсөхөөс өмнө нөөцөлж байгаа. Энэ нь зохиомол эрэлт үүсгэж, үнэ өсөх асуудал гараад байна. Бид шатахууны хувьд гаднаас шууд хамаарч байгаа учраас эрсдэлийг хаана гэж байхгүй. Өнгөрсөн хоёр жилд шатахууны хомсдол үүссээр байсан. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн худлаа болсон уу. Дээрээс нь стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн дээр бид ямар ч төлөвлөөгүй яваад байна. Үүнээс Засгийн газар ямар чадамжтай байгааг харуулж байна. Бүхэл бүтэн хоёр жилийн турш асуудал үүсээд байхад шатахууны нөөц агуулах сав бэлдэх үү, яах уу гэдэг шийдлээ гаргаагүй. Хоёрдогч улсаас шатахуун хэрхэн авах талаар шийдэгдсэн зүйлгүй. Яагаад өдийг хүртэл сануулга аваагүй гэдэг нь өөрөө маш том асуудал юм. Одоо тэгээд сайд нар нь ОХУ-д очиж асуудал шийдэх талаар хэлэлцэх байх. Манай улсын улс төр дотроо эв нэгдэлгүй, гадагшаа чиглэсэн оновчтой бодлогогүй гэдэг нь харагдаж байна.
-Шатахууны үнэ 14 хувиар өсвөл үнийн өсөлт 12.7 хувь, инфляц 0.7 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Манай улс шатахууны үнийн өсөлтийг хэрхэн ямар аргаар эдийн засагт дарамт багатайгаар шийдэж болох вэ?
-Инфляцад ийм хэмжээний нөлөө үүсэх магадлалтай. Шатахуун, цахилгаан, дулааны үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний зардалд нөлөөлнө. Жишээ нь зуд болоход махны үнэ огцом нэмэгддэг шүү дээ. Үүнтэй л адил гэсэн үг. Ер нь бол шатахуун төрийн зохицуулалтай бараа бүтээгдэхүүн. АНУ-д дайнтай холбоотой шатахууны үнэ өсөхөд иргэдийн бухимдал өндрийг авч, үнийн өсөлттэй нүүр тулсан байдаг. Дэлхийн аль ч улс ийм зүйлтэй нүүр тулж болно. Монголын ялгарах тал нь шатахууны үнийг төрийн зохицуулалттай авч явдаг. Үүний сул тал нь бодлогын хямрал болоод байна. Цаашдаа бид нийлүүлэлт тогтвортой, нөөцтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Эрсдэл үүсэх нь цаг хугацааны асуудал. Харин үүнд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал биш улс орных учраас асуудал үүсэхэд сэтгэл хөөрлөөр шийддэг байж болохгүй.
| ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА |
|
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |