“Гэрэгэ тауэр”-т санаархагчдын бүхэл бүтэн арми бий болоод удаж байна. Сүүлийн өдрүүдэд “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 дугаар давхрыг “Херо энтертайнмент групп”-ын Б.Баатар дээрэмдэж, Т.Дүүрэн, П.Хишигбаяр нарыг хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлж, хүчээр хорьж, хэрэг “тохсон” гэх мэдээлэл салхи шиг тархлаа. Ойлгомжтой байх үүднээс “хэрэг”-ийг эхнээс тайлбарлая.
“Герман стандарт” ХХК нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Гэрэгэ тауэр”-ыг 2014 онд барьж, ашиглалтад оруулсан. Уг тауэрын газар нь иргэн Д.Сүхбаатарын нэр дээр бүртэлтэй, 2039 он хүртэл эзэмших эрхтэй. “Герман стандарт” ХХК-ийг БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, Д.Баттулга нар хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгчид нь юм. Сонирхуулахад, тус компанийн ТУЗ-ын даргаар О.Амартүвшин, гүйцэтгэх захирлаар нь Д.Баттулга ажилладаг.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд, “Герман стандарт” ХХК-ийн хувь эзэмшигч Н.Цэрэнбат, О.Амартүвшин, Д.Баттулга, нягтлан бодогч Д.Цэрэннадмид, Худалдаа үйлдвэрлэлийн танхимын ерөнхийлөгч асан Т.Дүүрэн, “Грийнпинус” ХХК-ийн захирал Б.Сугарсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн Б.Насан-Эрдэнэ, тус компанийн хувьцаа эзэмшигч А.Хадбаатар тэргүүтэй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авчээ. Ингээд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлсэн байна. “Грийнпинус” ХХК-ийнхан уг хэрэгт хэрхэн холбогдож буйг дор тайлбарлах болно.
Хамгийн сонирхолтой нь, “Херо энтертайнмент групп” ХХК нь “Гэрэгэ тауэр”-ын 15 дугаар давхрыг 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 1.5 тэрбум төгрөгөөр “Герман стандарт” ХХК-аас худалдан авчээ. Ингэхдээ энэ өдрөөс сар орчмын дараа буюу арванхоёрдугаар сард нэг тэрбумыг нь бэлнээр төлж, үлдэгдэл 500 сая төгрөгийг нь реклам, зар сурталчилгаа хийх нөхцөлтэйгөөр бартерын гэрээ байгуулсан байна. Ингээд 500 сая төгрөгийг төлөөгүй үлдээсэн гэдэг. “Герман стандарт” ХХК-д “Херо энтертайнмент групп” ХХК-ийн бэлнээр төлсөн гэх нэг тэрбумын гүйлгээний эх үүсвэрийг ч хууль хяналтынхан судалж үзсэн бололтой. Судалгааны хүрээнд, “Херо энтертайнмент групп” ХХК “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК нь 2017 оны арванхоёрдугаар сард видео бүтээх, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний дүн нэг тэрбум төгрөг. Гэрээний төлбөрийг тухайн үеийн “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Долгион бэлнээр олгож, гарын үсэг зурсан байж болзошгүй баримтыг ч хууль хяналтынхан шалгаж байгаа гэнэ.
Түүнчлэн “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар нь 2021 онд “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшинтэй тохиролцож, “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрыг худалдахаар болжээ. Ингэхдээ Б.Амартүвшин “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрын оффисын талбайг Херо Б.Баатарт худалдах, төлбөр мөнгийг “Герман стандарт” ХХК-ийн дансанд төвлөрүүлэх ажлыг Худалдаа аж үйлдвэрлэлийн ерөнхийлөгч асан Т.Дүүрэнд хариуцуулжээ. Ноцтой нь, Т.Дүүрэн уг ажлыг танил болох Д.Хишигбаярт хариуцуулж, даалгасан байна. Эндээс Т.Дүүрэн, Д.Хишигбаяр нар “Гэрэгэ тауэр”-ын “эзэн” болж, хэлмэгдэж хоригдсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшиний даалгасан ажлыг хийх явцдаа тэд “Гэрэгэ тауэр”-ын эзэн болохыг санаархсан байж болзошгүй аж.

Т.Дүүрэн, Д.Хишигбаяр нар цагдан хоригдсон. Т.Дүүрэн энэ тухайгаа “Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхарыг Херо энтертайнмент худалдаж авах гэрээний асуудлыг би зохицуулж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар тодорхой мэдээлэл алга байна. Би хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь намайг дахин хаялаа" хэмээн мэдэгдсэн байдаг.
Харин Д.Хишигбаяр “2021 оны арваннэгдүгээр сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани шилжүүлж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид нэг сая ам.доллароор худалдах гэрээ хийн тус барилгад оруулж байсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ямар ч төлбөр хийлгүй ашиглаж ирсэн. 2025 оны нэгдүгээр сард надад гэнэт хэрэг тохож, 19 хоног цагдан хориулж, тэр хугацаандаа 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төлөөгүй. Гэтэл энэ талаарх мэдээлэл олон нийтэд ил болж, бид уг асуудлыг “Энэ бол дээрэм” гэдгийг зарлах үед тэд ичсэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай компанийн данс руу хийсэн байсан" хэмээн мэдэгдсэн юм.

Гэтэл “Гэрэгэ тауэр”-ыг барьсан, “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшин дээрх мэдээллүүдийг хэд хэдэн удаа үгүйсгэсэн тайлбар хийгээд байгаа юм. Тодруулбал, тэрбээр “Б.Баатартай 2002 оноос буюу Маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж ашиглалтад оруулсан. Анх найман жилийн өмнө буюу 2017 онд бид хоёр ярьж хөөрөөд, нөхцлөө тохироод тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан. Дараа нь дахиад нэмж, нэг давхрыг авах болоод мөн л үнэ болоод төлбөрийн нөхцөлөө ярьж тохироод л авч өгөлцсөн. Энэ нь байдаг л хэвийн бизнесийн харилцаа. Үүнд аль нэг талын нөлөөлөл, дарамт шахалт огтоос байгаагүй” гэжээ.
Өөр нэг зүйл нь, “Герман стандарт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Амартүвшин “Херо” Б.Баатарт “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрыг шилжүүлэн өгөх ажлыг найз Т.Дүүрэнд хариуцуулсан боловч Т.Дүүрэн нь танил Д.Хишигбаярт даалгаснаар асуудал эхэлсэн гэдгийг эх сурвалжууд онцолж буй. “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрыг Д.Хишигбаярын хадмуудын эзэмшдэг “Грийнпинус” ХХК 2021 онд худалдан авсан. Ингэхдээ 700 сая төгрөгөөр нэр дээрээ шилжүүлж, Грийнпинус” компанийн гүйцэтгэх захирал А.Сугарсүрэн, “Герман стандарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттулга нар гэрээ байгуулсан байна. Ингээд төлбөрийг хэд хэдэн удаа хувааж, бэлнээр төлсөн гэж мэдүүлжээ.
“Грийнпинус” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Аюурзанын Хадбаатар, Баянмөнхийн Сугарсүрэн бүртгэлтэй. Үүсгэн байгуулагч нь Х.Баямөнх аж. Хувьцаа эзэмшигч А.Хадбаатар нь “Гэрэгэ тауэр”-ын 14 дүгээр давхрын өмчлөлийн хэрэгт холбогдож, цагдан хоригдсон гэх Д.Хишигбаярын хадам дүү ажээ. Д.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнийн дүү Б.Насан-Эрдэнэ “Грийнпинус” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг.
"Грийнпинус” ХХК нь “Герман стандарт” ХХК-аас худалдаж авсан “Гэрэгэ тауэр”-ийн 14 давхрыг Б.Баатарт худалдахаар 2025 онд нэгдүгээр сарын 9-нд гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Ингэхдээ оффисын төлбөрийг 1.5 тэрбум байхаар тохиролцжээ. Гэрээ байгуулсан өдрөөс 16 хоногийн дараа “Херо энтертайнмент групп”-ын Б.Баатар Хас банкнаас үл хөдлөх хөрөнгө барьцаалах зээл авч, “Грийнпинус” ХХК-ийн дугаар тоотын дансанд шилжүүлсэн нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. “Херо энтертайнмент групп”-ын шилжүүлсэн 1.5 тэрбумыг “Грийнпинус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Сугарсүрэн бэлнээр гаргуулж авсан байна.
| “ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ Д.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-24 17:23:27
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРВИТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |