Ардчилсан намынхан дотоод сонгуулиа хийх гэж хөгөө чирлээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд. АН-ын дотоод сонгуулиар бүх шатны Намын хороодын гишүүд, ҮБХ-ны гишүүдийг сонгож, тодруулах юм.
Намын гишүүнчлэлтэй, гэрэгэ гардсан гишүүдээ дотоод сонгуулиа өгөх гээд очиход нь нэр дээр баахан “царцаа” нүүлгэж ирээд, багтсан хүн баавгай ална гэгчээр саналааөгч болохгүй болохоор нь жинхэнэ гишүүдээ хөөж, туусан хэмээн булхайгаа дэлгэв. Тэр тусмаа Баянгол дүүргийхэн багагүй дуулиантай байлаа. УИХ-ын нэр бүхий гишүүн дотоод сонгуулиа будлиантуулах ажлыг хийсэн хэмээн нэр дурдагдав.
Ардчилсан намын гишүүнчлэлтэй, гэрэгэ гардсан гишүүд нь саналаа өгч чадсангүй хэмээн сошиал орчинд лайв хийж, эсрэгээрээ “царцаа” болж нүүж ирсэн нь сонгуулийнх нь үйл ажиллагаагаа самарсан сурагтай.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд УИХ-д ч, орон нутгийн сонгуульд ч үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ын жинхэнэ гишүүд нь гудамжинд гарч, лааз өшиглөх нь өшиглөж, өөр намд орох нь орцгоосон, үнэндээ. Гэтэл саяын дотоод сонгуулийн үеэр дүүрэг, хороодынхоо оршин суугчдаас ч илүү тооны гишүүнтэй болсон гэдгийг санал өгсөн иргэдийн тоогоор баталсан хэмээн АН-ын гишүүд цахим хуудастаа жиргэжээ. Уг нь бол Ардчилсан нам сэхээний тасгаас гарах уу, үгүй юү гэдгийг шийдэх хамгийн чухал сонгууль байлаа, АН-ын дотоод сонгууль. Өөрөөр хэлбэл, намын шат шатны байгууллагын даргыг сонгож, Ардчилсан намын дараагийн сонгуулийг зураглах шинэ үеийн төлөөлөл болох хүмүүсээ сонгох чухал сонгуульт үе шат байв. Харамсалтай нь, тэд дотоод сонгуулиа ч доривтойхон хийж чадахгүй байх хүртлээ доройтжээ, үнэндээ. Тэр байтугай Ардчилсан намын дотоод сонгуульд намаасаа гарсан хүмүүс ч өрсөлдсөн сурагтай. Өөрөөр хэлбэл, өөр намд урвачихаад Ардчилсан намыг арай сэхэхээр нь намын анхан шатны байгууллагын удирдлагад багтах “БЭТ”-ийг энэ сонгуулиар бэлдсэн гэх яриа АН-ын гишүүд дунд яригдах болжээ.
Анхнаасаа Ардчилсан намын дотоод сонгууль будилаантай эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дотоод сонгуулийг хийхдээ намынхаа гишүүдийн нууц мэдээллийг цахим орчинд нээлттэй байршуулсан гэх дуулиан дэгдээд намжиж байлаа. Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэснээр намын шинэ дүрэмдээ нийцүүлсэн дотоод бүтэц зохион байгуулалтаа зураглах ажлыг эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард дотоод сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдээ шинээр бүртгэж эхэлсэн талаар мэдээлж байлааа. Харамсалтай нь, бүртгэл нь нээгдмэгцээ хүний эрхийг зөрчсөн, хувь хүний мэдээллийг задруулсан гэх мэдүүллүүд олны шуугиулсан удаатай. Тодруулбал, АН гишүүддээ зориулсан AN.mn вэбсайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Тэнд нь дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн бүх мэдээлэл гарч ирсэн нь илэрсэн” хэмээн гомдол гаргаад байна.
Тодруулбал иргэд “АН хоёр сая гаруй иргэний хувийн мэдээллийг хаанаас авсан бэ гэдгийг тогтоолгох шаардлагатай. Энэ мэдээллээ задруулсан нь ямар хуулийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд тогтоох ёстой” гээд ХЭҮК, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд гомдол гаргаад байгаа юм. Энэ мэтээр Ардчилсан намынхан дүрмээ шинэчлээд л мордохын хазгай гэгч болж байна даа, үнэндээ.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам мандахдаа мандаж, унахдаа унаж явсан ч ийм улбайж, сулбайсан, унж дорой, унтаа зориггүй, зорилгогүй байсангүй.
Үе үеийн ардчиллын удирлагууд “эрх мэдэлгүй” байсан ч эр зоригоороо өнөөгийн Ардчиллыг бүтээсэн гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Харин өнөөгийн Ардчилсан намаас манлайлал, улс төрийн зангараг, намын төлөвшил гэж горьдоод ч хэрэггүй юм байна. Угтаа бол тэд намынхаа анхан шатны нэгж байгууллагын удирдлагуудаа, намын дотоод бүтэц зохион байгуулалтаа ч зураглаж мэдэхгүй, дотоод сонгуулиа ч доривтой хийж чадахгүй, эрх баригч намынхны БЭТ-ийг намдаа шургуулах хүртлээ уналтад оржээ.
| ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |