Энэ нь нэг талаасаа соёлын өвийг шинэ үеийнхэнд ойртуулах эерэг талтай ч нөгөө талаасаа утга агуулгыг нь гуйвуулах, үнэт чанарыг нь алдагдуулах эрсдэлийг дагуулж байна.
Үүний тод жишээ нь реппер 113 буюу Э.Очирвааны дуулсан “Маамуу нааш ир” дууны шинэ хувилбар юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, яруу найрагч Ч.Лхамсүрэн нарын энэхүү бүтээл нь 70 гаруй жилийн турш үе үеийн хүүхэд багачуудын хүмүүжил, дурсамжийн нэг хэсэг байсаар ирсэн. Гэтэл уг дууг зүй бус үгтэй, хараалын болон садар самуун өнгө аястайгаар өөрчилсөн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.
Энэ нь соёлын өвд хандах хандлагын талаар дахин эргэцүүлэхэд хүргэлээ. Мөн ганц удаагийн асуудал биш. Өмнө нь мөн Э.Очирваань Буриадын уламжлалт дуу болох “Ёохор хатариш”-ийг өөрчлөн дуулж, Монголын Буриадын төв холбооноос соёлын өвд халдсан хэмээн мэдэгдэл гаргаж, уучлал шаардаж байсан тохиолдол бий.
.jpg)
Өнөө цагт уран бүтээлчид контент бүтээх нэрийн дор олон нийтийн анхаарлыг татахыг эрмэлздэг болсон. Гэвч соёлын өв, тэр дундаа ардын болон хүүхдийн дуу нь зүгээр нэг хэрэглээний контент биш юм. Энэ бол тухайн ард түмний үнэт зүйл, хүмүүжил, түүх, дурсамжийг агуулсан оюуны баялаг билээ. Иймд уран бүтээлийн эрх чөлөө гэдэг нь бусдын бүтээл, тэр дундаа нийтэд хамаарах соёлын өвийг доромжлох эрх биш гэдгийг ялгаж ойлгох шаардлагатай.
УРАН БҮТЭЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭДЭГ НЬ БУСДЫН БҮТЭЭЛ, ТЭР ДУНДАА НИЙТЭД ХАМААРАХ СОЁЛЫН ӨВИЙГ ДОРОМЖЛОХ ЭРХ БИШ ГЭДГИЙГ ЯЛГАЖ ОЙЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай охиноо зургаан настай байхдаа амандаа дуулсан содон аялгуугаар санаа авч энэхүү дууг бүтээсэн гэдэг. Ингэж хагас зуун жил гаруй хугацаанд хүүхэд багачуудын дуулах хамгийн дуртай дуу байсаар ирсэн “Маамуу нааш ир” дуу бүтсэн түүхтэй. Тэгвэл түүний охин Л.Халиунсүрэн Оюуны өмчийн газарт хандахаар болжээ.
Хэдэн үеэрээ сонсож, хайрлаж ирсэн дууг хараалын үгтэй, садар самуун хэллэгтэй болгосон реппер 113 буюу Э.Очирваань уучлалт гуйх нь битгий хэл өөрийгөө өмөөрчээ. Ингэхдээ “Хүүхдийн дууг яагаад оролдоод байдаг юм гэж үү. Би өөрөө хүүхэд болохоор тэр. Том болсон хүүхдүүдэд зориулсан хүүхдийн дуу хийж байгаа юм. Хүүхдүүдийн тархийг угаая гэсэн бодол байхгүй. Яг үнэндээ хүүхэд гэртээ өөр, гудамжинд гараад нэг өөр хүүхэд байдаг. Чи ч тийм байсан. Би ч тийм байсан. Өнөөдрийн хүүхдүүдийг гэрээс нь гарахад араас нь эцэг, эх нь дагаад явбал миний дуунаас аймар юмыг хэлж, хийж байгаа. Тиймээс сонсож байгаа дуунд нь анхаарал өгөхийн оронд хүүхдийн чинь жинхэнэ төрх хэн юм бэ гэдгийг таниасай гэж бодож байна” гэж гэмших нь битгий хэл өөрөөрөө бахдаж ярьсан байх юм . Угтаа дуу хөгжим, кино урлаг биднийг соён гэгээрэлд хөтөлж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх учиртай.
Ардын дууг шинэчлэн дуулахдаа шүүмжлэл дагуулсан бас нэгэн тохиолдол нь реппер Гинжин, дуучин А.Хишигдалай нарын хамтран дуулсан “Хадын оройгоор” дуу нь олны шүүмжлэлийг тэр тусмаа буриад зоны дургуйцлийг ихэд хүргэж байсан. Тэднийг дууны үгийг дураараа өөрчлөн найруулсан. Үгний хуваарилалт, нугалаануудыг алдагдуулсан. Гашуудлын дууг ил задгай хувцастай дуулсан . Энэ нь буриад үндэсний түүхийг гутаан доромжилсон. Шинэ үеийн залуу уг дууны түүхийг мэдэхгүй учир буруу хэв маягаар дуулж сурч, түүхээ мэдэхгүй байх эрсдэлтэй гэж буриад судлаачид үзсэн байдаг.
Соёлын өвийг орчин үеийн хэлбэрт оруулах нь буруу биш. Харин утга агуулгыг нь гажуудуулж, доромжлох түвшинд хүргэх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй асуудал юм. Энэ бол ганц уран бүтээлчийн асуудал биш нийгмийн соёлын дархлааны асуудал. Хэрэв бид соёлын өвөө хамгаалж, хүндэтгэхгүй бол ирээдүйд бидэнд хамгаалах зүйл үлдэхгүй.
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
Ийм төрлийн үйлдэлд хариуцлага тооцох хэд хэдэн боломж Монгол Улсад байдаг байна. Оюуны өмчийн эрхийн хүрээнд “Маамуу нааш ир” дуу нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл. Хэрэв зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг өөрчилж, олон нийтэд түгээсэн бол Оюуны өмчийн газарт хандан эрх зөрчсөн үйлдлийг зогсоолгох нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой. Соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж Монгол Улсад Соёлын өвийг хамгаалах тухай хууль үйлчилдэг. Ардын болон уламжлалт бүтээлийг гуйвуулах, доромжлох шинжтэй ашигласан тохиолдолд холбогдох байгууллагууд соёлын өвд халдсан гэж үзэх албан ёсны шаардлага, мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авч болно.. Зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хэрэв уран бүтээл нь садар самуун агуулга сурталчилсан олон нийтийн ёс суртахуунд харш нөлөө үзүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулах боломж бий.
(1).png)
| АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |