УЯНГАЛАГ
Үг, аялгуугаа гүнзгий мэдэрч, хоолойгоороо урлаж дуулна гэдэг дуучин хүн бүрд байдаггүй ховор нандин чадвар гэдгийг Э.Агиймаагийн давтагдашгүй дуулалт, уянгын дуунууд ямагт баталсаар байдаг. “Хайрлах хүсэл”-ээр эхэлж, “Үлгэрийн хайр”, “Надаас чи”, , “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Надад ирээгүй хайр” киноны дуугаар үргэлжилсэн түүний энхрий ялдамхан атлаа чин сэтгэлийн угаас эгшиглэх дуунуудаар хэчнээн ч мөн зүрх сэтгэлээ хөглөн явдаг билээ дээ. Ингээд бодохоор дуунууд нь биднийг амьдрал, хайрын хамгийн сайхан мөчид, өнгөрөн одсон атлаа үргэлж дэргэд ойр орших дулаахан мэдрэмж, гэгээн дурсамжид хүргэн саатуулж, уяраан догдлуулдгаараа ондоо, онцгой юм байна. Бүр хэн нэгний хэзээ ч хэлж зүрхлэхгүйгээр дотроо үүрд хадгалах, хараахан хэлж амжаагүй яваа хайрын үгсийг илчлэн хөндөж, илэрхийлэн дамжуулдгаараа ч өөр гэлтэй.
Энэ сайхан авьяас, мэдрэмж, ур чадвар түүний багын хүсэл мөрөөдлөөс л эхтэй байна. Урлагийн үзлэг, дууны уралдаан бол дуулах дуртай охинд өөрөө өөрийгөө сорих, сонирхол, авьяас, мэдрэмжээ тэлэх, өсгөн хөгжүүлэх гол тайз. Сурагч үеэсээ ингэж мөрөөдлөө биелүүлэн дуулж эхэлсэн тэр хожмоо харин Монголын рок поп ертөнцөд өөрийн өнгө аяс, дуулалтаараа ялгарсан уран бүтээлч болно гэдгийг магад хэн ч бодоогүй байх. Ганцхан өөрийнх нь дотор л дуулах чин хүсэл оргилж, тэртээх ирээдүй рүү зогсолтгүйгээр тэмүүлж байсан нь гарцаагүй. Тэгвэл Э.Агиймаа охины мөрөөдөл өнөөдөр биелэлээ олж, Монголын рок поп ертөнцөд өөрийн өнгө аяс, дуулалтаараа ялгарсан уран бүтээлч болж чадсан нь энэ аж. Гэхдээ зөвхөн уянгын дууны эзэн гэж тодотговол дутуудна, харин бүх төрөл жанраар чадварлаг дуулдаг гэдгийг тэр “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн номеруудаараа харуулж байлаа. Гэсэн ч ганцхан түүний л хоолойгоор бидний сэтгэлд хоногшин эгшиглэсэн, өдгөө ч цоо шинээр төрөх киноны дуунуудгүйгээр амьдрал, оршихуйг төсөөлөх аргагүй байдаг учир уянгын дуундаа тэр маргаангүй тод, дуулахгүй л бол үгүйлэгдэх уран бүтээлч мөн билээ. Өөрөө ч дуугаа дуулах бүрдээ учрал, хайрынхаа тухай бодож, үнэ цэн, утга учрынх нь талаар эргэцүүлж, санан, хүлээж, үгүйлэн дурсаж, зорин тэмүүлж бүтээлээ хүргэдэг нь дуунаас нь мэдрэгддэг.
ЯРУУХАН
“...Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй
Өр зүрхэнд минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж, таны зүрхэнд шингэнэ...” гэж тэр дуулна. Сэтгэлийн гүн рүү яруухан эгшиглэгч ийм нэгэн дуучин бол Б.Баярцэцэг мөн билээ. Дуулсан дууныхаа гол дүр нь ч өөрөө. Дурлалт охин, учралт бүсгүй, хайрласан, хагацсан эмэгтэй гээд дүр бүхэн нь өөр. Хайрласнаа тэр бас мартдаггүй, дурсан санаж, догдлон хүлээдэг нэгэн. Багаасаа л дуу хуурт дурлаж, урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсныхаа дагуу СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгсөн ч тэнцээгүй гэдэг. Ингээд Хөдөө аж ахуйн их сургуульд нягтлан бодогч мэргэжлээр суралцах болсон ч дуу хуураа орхилгүй явсаар тухайн үед гарч байсан хамтлагуудтай хоршин дуулсан нь “Ice Top”, “Болор”, “Люмино”, “Фанк Пит” нар байна. Эдгээрээс ганцхан жишээ гэхэд л “Люмино”-той хамтран дуулсан “Хүнийх”. Ингэж үргэлжилсэн Б.Баярцэцэгийн хоолойгоор бид “Шөнө дундын бүжиг” жүжгийн дуу, “Шүрэн бугуйвч”, “Элсний нүүдэл” киноны дуу, “Тэнгэрт харвасан од”, “Содон аялгуу”, “Туждаа хамт явах сан”, “Намайг зур” уран бүтээлийг сонсож, давтан эгшиглүүлдэг билээ. Тэрбээр дуулалтынхаа талаар “Дуугаа би эзэнтэй, амьтай дуулахыг хичээдэг.
Хүмүүс дуунуудыг маань эзэнтэй гэж харддаг. Үнэндээ би өөрөө амь оруулж, эзэнтэй байлгаж чаддаг. Нэг ёсондоо аав, ээж, хайр гээд бүгдийг нь өөр дээрээ тусгаж аваад, төсөөлж дуулахад цаанаа амьтай, эзэнтэй мэт сонсогддог байх. Үүгээрээ л үзэгчдэд илүүтэй хүрдэг болов уу” гэж байв. Тэгэхээр дуу бүхэндээ дүр бүтээж, түүндээ амьдардаг байх нь ээ, тэр. Харин дүрүүд нь хэдийнэ сэтгэлд хоногшиж, үзэх бүрдээ хүмүүсийн сэтгэл үймэрч байдаг, нэрт хөгжмийн зохиолч З.Хангал агсны хөгжмөөр бүтсэн “Тань руу нүүж явна” киноны дууг тэр зориглон дуулсан. Тиймдээ ч “Намайг хамгийн их сорьсон бүтээл. Сод хүний бүтээл сод л байдаг юм билээ” гэсэн. Сорилтоо ч тэр чадварлаг давж, өнөөдөр хүмүүсийн сонсох дуртай бүтээлийн нэг болсон. Тиймээ, тэр ийм яруухан, тийм гайхалтай.
ДАВТАГДАШГҮЙ
Түүнд нэг тийм давтагдашгүй мэдрэмж, мөн имиж байдаг. Нүдээ аниад, дуундаа бүрэн орж буй нь, үзэгчдээ байлдан дагуулж, тайзаа эзэгнэж буй нь ч содон. Чадалтай, хүчирхэг хоолой, дурлан татагдмаар өнгө төрх ч түүнийх. Энэ бүхний эхлэл мэдээж гэр бүл, бага нас. Тиймдээ ч "Багаасаа л Шуберт, Дебюсси, Шопений сонгодог ая сонсох дуртай хүүхэд байлаа. Нөгөө талаас аав минь “AC DC”, “Pink Floyd”, “Radiohead”, “Deep purple” зэрэг хамгийн топ хамтлагуудыг сонсоно. Ухаан орсон цагаасаа л аав, ээжтэйгээ сонссон дуу, үзсэн киноныхоо тухай ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байсан минь дуучин болоход их түлхэц болсон болов уу. Манай аавын урлагийн талаарх төсөөллүүд нь чимхлүүр хэрнээ их уран. Төсөөллийн тухай яриа нь миний сэтгэлийг их хөдөлгөдөг л дөө. Өссөн орчин минь тийм болохоор урлаг, уран бүтээлийг “шимж”, мэдэрч хийх дуртай. Дуу хөгжим бол миний сонирхлыг хамгийн ихээр татдаг, амьдралын минь чухал хэсэг" хэмээсэн байдаг.
Тэгэхээр өөр, ондоо гэж хэлээд байгаагийн учир нь хүүхэд ахуй наснаасаа сонгодог хөгжмийн хөг аялгуунд өсөж, аливааг харах өнцөг, сэтгэлгээ нь ч эрт тэлсэнтэй холбоотой байна. Өөрийн гэсэн дуулалтын өнгө аяс, авьяас чадвартайн дээр чөлөөтэйгээр хүмүүст уран бүтээлээ хүргэж байгаа нь магад давтагдах аргагүй хэв маягийг бүрдүүлсэн байх. Бид “Чамайг алдмааргүй байна” жүжгийн дуунаас эхлэн “Жаргаах зүрхэн” хүртэл түүнийг сонсож, дуунууд нь бидний амьдралын чухал цаг үед ханьсаж, байхгүйг нөхөж, байгааг хөглөж, хязгааргүй эрх чөлөөг бэлэглэдэг билээ. Тэрбээр 2008 онд "Миний ертөнцийн зүүд" цомог гаргаж, 2016 онд "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн анхны улиралд оролцож хоёр дахь дугаар болон хагас финалд ялагч болж байв. 2017 онд өөрийн бие даасан анхны тоглолтоо хийхэд нь төсөөлж байснаас нь олон хүн цугласан гэдэг. Өнгөрсөн онд мөн тоглолтоо хүргэсэн. Ийнхүү үргэлж идэвхтэйгээр уран бүтээлээ хийж, үзэгч, сонсогчидтойгоо уулзаж, учрах бүрдээ улам өсөн дэвшсэн, хэв маяг, дуулалтаа дархалсан байдаг нь хэн бүхэнд урам зориг өгч, дууг нь сонсох хүсэл улам нэмдэг билээ. Энэ бол давтагдашгүй, өвөрмөц, сонин, сонирхолтой Б.Маралжингоо. Тэгээд бас дуу хоолой нь хүний сэтгэлд амьдарч, уран бүтээлийнх нь хэлэх санаа, хүргэх агуулга хэн бүхний дотор байгаа онож чаддагийг ч онцлох нь зүйтэй байх. Этгээд, эрх чөлөөт хязгааргүй дуу хоолой.
| УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ... |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |