• Өнөөдөр 2026-03-19

Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана

2026-03-18,   228

       Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатааж, зан үйл хийж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Мөн уг үйлдлийг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболд үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож, шалгаж байна гэх мэдээлэл цацагдсан юм.

        Бид үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболдтой холбогдож тодрууллаа. Тэрбээр “Хотын даргын зургийг шатааж, зүй бус авирлаж байгаа хүн би биш. Ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Цагдаагийн байгууллагаас тогтоогоод, намайг шалгаж байгаа асуудал байхгүй. Хүнийг харлуулж, гүтгэж байна шүү дээ. Би хуулийн байгууллагад хандана. Одоогоор хойшлуулашгүй хуралтай байгаа учир үдээс хойш арга хэмжээ авна. Хуулийн хүнтэй уулзаж, зөвлөгөө авах хэрэгтэй байх. Би чинь хуулийн мэдлэгтэй хүн биш шүү дээ. Гэрийнхэн, ойр дотныхныг минь маш их хямраачихлаа. Хүний нэр төрд халдсан энэ аймшигт үйлдэлд зохих арга хэмжээг заавал авах болно” гэсэн юм.

 


Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-18 17:47:54
    Зочин: VANXANDAAD BIEE UNELLEED BOOB XXI BOOW XELEERE GOE XUSNEER DOLOOJ 80955877ALNI SEKSDEED ANUSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-18 17:34:12
    зочин: Чи мөн л байна ш дээр.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188