Хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатааж, зан үйл хийж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Мөн уг үйлдлийг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболд үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоож, шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад дөрөв хонолоо. Бид үүнтэй холбоотойгоор дараах мэдээллийг бэлтгэлээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хотын даргын зургийг шатаасан этгээдийг нэрлэж, хууль хяналтын байгууллагаас тогтоосон гэсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболдыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, Хотын даргын зургийг шатаасан гэсэн юм.
Тэгвэл бид түүнтэй өчигдөр холбогдож, энэ талаар тодруулахад “Хотын даргын зургийг шатааж, зүй бус авирлаж байгаа хүн би биш. Ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Цагдаагийн байгууллагаас тогтоогоод, намайг шалгаж байгаа асуудал байхгүй. Хүнийг харлуулж, гүтгэж байна шүү дээ. Би хуулийн байгууллагад хандана. Одоогоор хойшлуулашгүй хуралтай байгаа учир үдээс хойш арга хэмжээ авна. Хуулийн хүнтэй уулзаж, зөвлөгөө авах хэрэгтэй байх. Би чинь хуулийн мэдлэгтэй хүн биш шүү дээ. Гэрийнхэн, ойр дотныхныг минь маш их хямраачихлаа. Хүний нэр төрд халдсан энэ аймшигт үйлдэлд зохих арга хэмжээг заавал авах болно” гэсэн юм.
Харин зургаа шатаалгасан Хотын дарга өчигдөр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Ерөнхий сайд Г.Занданшатар өрөөндөө дуудаад нийгмийн сүлжээн дэх зүйлээ боль гэсэн. Би Баянзүрх дүүрэг дээр хүмүүс жагсаагаад байгаа юм байхгүй шүү дээ. Э.Бат-Амгалан л тийм үйлдэл хийгээд байгаа. Би бол ганц удаа шууд дамжуулалт хийсэн, өөр юу ч хийгээгүй. Би ер нь дахиж тийм хэрүүл хийж, ярьмааргүй байна. Надад энэ хавар хийх ажил байна, хүн цуглуулах зав алга. Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийгээд явъя. Э.Бат-Амгалан яагаад ингээд байгааг мэдэхгүй байна. Э.Бат-Амгалангийн эхнэрийнх нь дүү байна билээ. Цагдаад гомдол гаргаагүй. Шатаавал шатаана биз” гэсэн юм.
Тэгвэл энэ хэргийг “үйлдсэн” этгээдийг хууль хяналтын байгууллагаас олж, тогтоожээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн төлөөлөгч үү, Э.Бат-Амгалан сайдын хадам дүү юу гэдгийг хууль хяналтын байгууллагаас шалгажээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Гуравдугаар сарын 14-нд Хотын дарга Х.Нямбаатар амь насанд занилхийлсэн байж болзошгүй гэх гомдол бүртгэгдсэн. Ингээд гуравдугаар сарын 15-наас цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн” гэлээ.
| ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |