Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярыг АТГ-т шалгуулж байгаа талаарааа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр би 894 хуудас дөрвөн бүлэг материалыг АТГ-т шалгуулахаар өгч байна. Нэгдүгээр бүлэгт "Бодь групп"-ын оффтейк гэрээтэй холбоотой асуудал, хоёрдугаар бүлэгт нүүрсний сонсголтой холбоотой, гуравдугаарт Б.Энхбаярын авлигатай холбоотой гэрч болон холбогдох нотлох баримтыг хавсгаргасан. Дөрөвдүгээрт, Б.Энхбаярын бусад авилгын талаарх баримтуудыг өгч байна.
Товч томлоод хэлэхэд ийм байна. Нүүрсний сонсгол 2022 оны аравдугаар сарын 26 улсын вальютын нөөц 2.7 сая ам.доллар болж ханшаа алдсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар сайд болооод удаагүй байсан. Улмаар Засгийн газрын хуралдаанаар 362 дугаар тогтоолыг баталж, олон нийтэд мэдээлэл хийх асуудлыг ярьсан. Шалтгаан нь Эрдэнэс Тавантолгойгоос ачсан нүүрсний ихэнх нь Бодийн оффтейк гэрээний нүүрс байсан. Ингээд нүүрс гарсан статистик байсан ч төгрөгийн нөөцгүй болоод байсан. Ингээд Тавантолгой дээр онц байдал тогтоосон. Засгийн газрын 362 дугаар тогтоолоор төмөр зам барих төсөвт өртөг эхлээд 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдээд гүйцэтгэлийн дүн 1.3 тэрбум ам.доллар болж, хоёр дахин нэмэгдсэн. Мөн ҮАБЗ-өөр тендергүй нууц гэрээ хийсэн оффтейк гэрээг Түр хороо байгуулах шийдвэр гаргаад нүүрсний сонсголыг хийхээр болсон. Эхлээд УИХ-ын гишүүн Г.Ганболд түр хороог ахлуулсан ч зугтаад алга болсон. Тэгээд би Б.Энхбаяраар Түр хороог ахлуулсан. Өмнө нь Хөгжлийн банкны сонсголыг маш сайн хийж, үр дүнд хүрчихсэн байсан учраас томилсон. Ингээд түүнд "Бодь групп"-ын оффтейк гэрээн авилгын асуудлыг элчилж чадах уу, гэсэн чадсан гээд орсоон.
Есөн өдөр үргэлжилсэн сонсголоор Бодьтой холбоотой асуудлыг хоолой шахаж яриад байсан ч өнөөдрийн баримттай холбоотой ямар ч асуудлыг ярихгүй байж байгаад Бодийн оффтейк гэрээг УИХ-ын тогтоолд оруулахгүй байсаар сонсголоо дууссгасан. Сонсголын дунд Б.Энхбаяр маш их өөрчлөгдсөн. Үүнийг би "Улс төрийн шахалт байсан уу, хувийн ашиг сонирхол байна уу" гэж би тодруулсан. гэтэл Б.Энхбаяр "Би улс төрийн шахалтад ороогүй. Гэхдээ би өөрийн нэр төрийг бодож байна, Ерөнхий сайдаа" гээд гараад явсан. Ингээд Б.Энхбаяр бид хоёрын дунд олон асуудал үүссэн. Өнөөдөр улс төрийн үйл явц, томилгоогоор учир нь тайлагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Бодь интернешнл ХХК-иас хоёр хүний хамт 500 мянган ам.долларыг нэг удаа, мөн 800 мянган ам.долларыг дахин авсан. Нийт 1.3 сая ам.долларыг авсныг гэрчүүд хэлсэн. Б.Энхбаяр Бодь групптэй холбоотой байсныг би сүүлд мэдсэн" гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |