• Өнөөдөр 2026-03-24

“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ

     Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей болон Япон Улсын Нагояа хотын их сургуулийн музейн хамтарсан томоохон үзэсгэлэн гарахад бэлэн боллоо. 2026 оны зургадугаар сард нээлтээ хийж, дөрвөн сарын турш үргэлжлэх “Эрдэс ба Урлаг” үзэсгэлэн Япон Улсын Нагояа хотын их сургуулийн музейд дэлгэгдэх бөгөөд 2027 онд Монгол Улсад зохион байгуулж үзэгч олны хүртэл болгохоор төлөвлөгдөөд байна.

   Үзэсгэлэнгийн куратор Кимико Үжихара Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн үзэсгэлэн дэглэлтийн багтай албан уулзалт хийж, үзэсгэлэнгийн ерөнхий төлөвлөгөө, хоёр улсад зохион байгуулагдах дэглэлтийн шийдлүүдийг эцэслэн хэлэлцлээ.

  Тус үзэсгэлэнд Монгол орны байгалийн баялаг болсон эрдэс чулуулгууд хэрхэн урлагийн бүтээлд ашиглаж болохыг харуулснаараа онцлог бөгөөд үзэсгэлэнгийн турш 4 төрлийн боловсролын хөтөлбөр хэрэгжих юм.

   Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын байгалийн түүх, шинжлэх ухааны судалгааг дэлхийн тавцанд сурталчлан таниулахаас гадна хоёр улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал хөшүүрэг болох юм.


 

 


“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188