Та нарт ямар ч үед сэтгэлд чинь оршиж байдаг, тэр хүнд л бүхнээ хэлчих юм бол бүх зүйл болчих юм шиг санагддаг хүн байдаг уу. Надад яг тийм найз бий. Арван жилийн ширээнээс нөхөрлөсөн түүнтэй хэчнээн жилийг ч хамтдаа үдсэн юм бэ дээ. Заримдаа ээжээсээ ч илүү найзаасаа айна. Юу ч болсон хамгийн эхэнд хэлэх гэж зүтгэнэ. Найзын минь зөвлөгөөг ямар ч сэтгэл зүйч, эрдэмтэн гүйцэхгүй юм шиг санагдаж, хамгийн зөв хариулт, гаргалгааг түүнээс л хүлээнэ. Тийм дотно түүнтэй ажил, амьдралын эрхээр удаан уулзалгүй байж байгаад саяхан уулзтал өчигдөрхөн сургуулийнхаа үүднээс салсан мэт хэчнээн дотно, ойр байсан гэж санана. Магадгүй бид буурал үстэй болсон ч сэтгэлдээ үргэлж жаахан охид шиг энэ л янзаараа уулзан тэврэлдэж, ач, зээ нарынхаа талаар ярьж, инээлдэх байх даа ч гэж бодоход он жилийн хойно ч, өнөөдөр ч найз минь миний хувьд хэчнээн эрхэм, чухал, мөнхүү хамгийн түшигтэй хань юм бэ гэдгийг улам ихээр мэдэрч байлаа.
Жаргалтай мөчийг нь гэрэл зургийн хальс шиг л сайхан дурсамж болгож хадгалахыг, гунигтай үед нь нулимсыг нь арчих “алчуур” нь байх гэж хичээдэг юм, бид нэгнийхээ. Тэр намайг үргэлж баярлуулан зориод ирдэг шиг, би ч мөн түүнийг баярлуулахыг, жаргалтай байлгахыг, дуртай зүйлээ аваад баярлан хөөрөхийг нь харах дуртай. Учир нь, үе ч гэлээ яг тооцвол би эгч хэрнээ яг л жаахан хүүхэд шиг түүнд эрхэлж, ээж, том эгч шиг түүний ухааныг гайхдаг юм. Хамтдаа зайрмаг идэж, тоглож явсан охин “Хэзээ чухам ийм том болчихсон юм бол” гэж бодогдоно. Заримдаа түүн шиг минь үргэлж сайхан сэтгэлээрээ жигүүрлэж, бусдад аз жаргал түгээдэг дулаахан хүн олон байгаасай гэж боддог юм. Тийм найзтай байхад хорвоо ямар гэгээтэй, жаргалтай байдаг гэж санана. Намайг гэрэлтүүлэхээр, надад жаргал нэмэхээр ирсэн хүмүүсийн хамгийн тод өнгө, тухтай хүн нь найз гэдгийг би түүнээс л мэдэрсэн.
Заримдаа бусдыг хэтэрхий их хайрлаад өөрийгөө мартчихдаг найздаа өөрийгөө хайрлах ёстойг нь сануулж л байхгүй бол өрөөлийн төлөө гүйсээр амьдралаа өнгөрөөж мэдэх л хүн дээ. Эрх дураараа, дэврүүн, гэгээнээс гэгээн зангаараа дүүлэн, жаргалтай амьдраарай, найз минь. Үргэлж дулаан илчээрээ төөнөж, сэтгэл дүүргэж байдагт баярлалаа.
| МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |