Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч Алтангэрэлийн Ирээдүйтэй ярилцлаа. Тэрбээр Гүрж Улсад болсон соробан сампингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, алтан цом хүртжээ.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Алтангэрэлийн Ирээдүй гэдэг. Би одоо найман настай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагч.
.jpg)
-Миний дүүд хэн соробан сампин зааж өгсөн юм бэ?
-Манай ээж намайг соробан сампин сур гээд оруулсан юм. Миний соробан сампингийн багшийг О.Шинэчулуун гэдэг.

-Ээж нь чамайг соробан сампинд дургүй байхад нь хүчээр оруулчихсан уу?
-Үгүй ээ, би өөрөө соробан сампингаар тоо бодох дуртай байсан. Би одоо сампиндаа яваад дөрөв жил болж байгаа.

-Соробан сампингийн хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ?
-Тоог хурдан бодож, сайн сэтгэж сурах нь гоё байдаг. Манай сумын соробан сампингийн дугуйланд 5-14 насны хүүхдүүд сурдаг.

-Соробан сампингийн хурдан бодох чадвараа математикийн хичээлдээ ашигладаг уу?
-Тийм ээ, математикийн хичээлдээ нэмэж, хасах тооны үйлдэл дээрээ ашигладаг. Тооны хичээлийн бодлогын нэмэж, хасахын хариуг хурдан гаргаж чаддаг. Соробан сампинд яваад тооны хичээлийн даалгавараа хурдан хийж чаддаг болсон байгаа.
.jpg)
-Одоо соробан сампингийн ямар, ямар хурдан бодох аргуудыг сураад байгаа вэ?
-Би одоо соробан сампингийн агаар дээр боддог аргыг сурч байгаа.
-Агаар дээр яаж боддог юм бэ?
-Соробан сапингаа төсөөлөөд нэмэх, хасах үйлдэл хийж боддог арга байгаа юм.
-Чи соробан сампингийн ямар, ямар тэмцээн, уралдаанд орж байв. Медаль хүртэж байсан уу?
-Би Энэтхэг Улс руу явж олон улсын тэмцээнээс хүрэл медаль, хүрэл цом авсан. Улаанбаатар хотын тэмцээнээс алтан медаль авч, “Гранд чемпион” хүртсэн байгаа. Энэтхэгийн хүмүүс бор царайтай байсан. Энэтхэг “Аймаар” халуун орон юм билээ. Харин Гүржийн Улсад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс би алтан медаль, алтан цом авсан.
-Соробан сампингийн улсын аваргын хэдэн медальтай вэ?
-Би соробан сампингийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван медальтай. Улсын аваргаас алт, мөнгөн медаль аваад “Гранд чемпион” алтан цом бас авсан. Тэгээд ой тогтоолын тэмцээнд нь ороод мөнгөн цом авсан байгаа.
-Чамд хамгийн гоё нь ямар тэмцээн байсан бэ?
-Надад Гүрж Улсад болсон соробан сампингий дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хамгийн гоё нь байсан. Дэлхийн олон орны шилдэг хүүхдүүд дэлхийн цомын тэмцээнд орсон.
-Чи ганцаараа багшийгаа дагаад гадаадын тэмцээнд явдаг юм уу?
-Үгүй ээ, би ээжтэйгээ цуг тэмцээнд явсан. Дараагийн гадаадын тэмцээнд дахиад л ээжтэйгээ цуг явна.
-Ахиад гадаадын тэмцээнд явах гэж байгаа юм уу?
-Тийм ээ, би одоо Америкийн тэмцээнд ээжтэйгээ цуг явж орно. Одоо хаврын тэмцээнд ороод дараа нь намрын тэмцээнд ороод алтан медаль авах юм бол Америк явах эрхээ авна гэж багш хэлсэн.
-Яагаад ээжтэй цуг тэмцээнд явдаг юм. Чи том болсон юм чинь багштайгаа явж болно шүү дээ?
-Үгүй ээ, би ээждээ хайртай. Ээж хажууд байхаар би сандардаггүй, сампингийн бодлогоо хурдан, зөв бодож чаддаг.
-Миний дүү соробан сампингаас гадна өөр спортын төрлөөр хичээллэх дуртай юу?
-Соробан сампингаас өөр спортын төрөл гэвэл волейболын спортоор хичээллэх дуртай. Одоо волейболоор хичээллэж байгаа.
-Волейболын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Би волейболоор хичээллээд сар болж байгаа. Манай Номио багш волейбол заадаг. Манай волейболд охид, хөвгүүдээрээ нийлээд 50 хүүхэд байдаг. Би ирээдүйд волейболын сайн, мундаг тоглогч, мастер болно.
| А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог |
|
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |