• Өнөөдөр 2026-04-01

Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана

 

    Энэ жилийн холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсаас хоёр тамирчин оролцоно.  Тус тулааны 57 кг-ын жинд “Шандас ММА”-гийн тамирчин “GLADIATOR” болон “MGL-1” холбооны аварга Б. Отгонбаатар тавдугаар сарын 28-ны өдөр эхний тойрогт, Япон Улсын тамирчин Такаяа Сүзүкитэй тулалдана.

   Харин 66 кг-ын жинд “Шандас ММА”-гийн тамирчин “MGL-1”-ийн аварга Ч. Дагийнсүрэн тавдугаар сарын 29-ний өдөр эхний тойрогт, Хятадын тамирчин Regezhen-тэй тус тус тулалдах юм.

   Эхний тойргийн тулаанууд тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд  Macao-д болох бөгөөд тавдугаар сарын 29-ний өдрийн эвэнтийн дэд оргил тулаанд Б. Намсрай “UFC”-д гэрээ хийх эрхийн төлөө Хятадын Yin Shuai-тай өрсөлдөнө.


 

 


Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188