Аймгийн арслан Н.Өсөхбаярын улсын гарди цолыг сэргээж магадгүй нөхцөл байдал илэрчээ. Тодруулбал, дасгалжуулагч Ц.Хосбаяр түүнд дархлаа дэмжих тариа нэрээр допинг зарсан гэгдэх хэрэг шалгагдаж, шүүхээр дэнслэгдэх өдрөө хүлээж байна. Мөн Н.Өсөхбаярын Үндэсний спортын арбитрт гарсан гомдлыг хүлээн авч, допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан хэдхэн хоногийн дараа болохоор товлогдлоо. Дасгалжуулагч Ц.Хосбаярыг Н.Өсөхбаяр арслангийн шүүх хурлаас өмнө шүүвэл нөхцөл байдал өөрөөр эргэж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам болон аймаг, дүүргийн наадамд зодоглож, дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авахад 14 хүнээс хориотой бодис илэрсэн байдаг. Тодруулбал, улсын гарди Н.Өсөхбаяр, аймгийн арслан Н.Баяржаргал тэргүүтэй бөхчүүдээс хориотой бодис илэрсэн. Хамгийн ноцтой нь, допингийн хэрэгт Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярыг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, аймгийн арслан Н.Баяржаргал Ц.Хосбаярыг илчилж, энэ хэрэг ил болсон гэгддэг. Үүний араас Н.Өсөхбаяр гомдол гаргаж, хэрэг өнөөдөрт хүрээд байна.
Аймгийн арслан Н.Өсөхбаярын цолыг өнгөрсөн оны сүүлчээр хураасан. Хориотой бодис илэрсэн учраас Допингийн үр дүнгийн удирдлагын баг Баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороонд саналаа хүргүүлсэн. Ингээд салбар хороо саналыг хүлээн авч, Шадар сайдад хүргүүлсэн юм. Шадар сайдаар ахлуулсан баг Баяр наадам зохион байгуулах хороог хуралдуулж, Н.Өсөхбаярын улсын гарди цолыг хураах тогтоол гаргаснаар Ерөнхийлөгч зарлиг гаргасан байдаг. Ерөнхийлөгч Н.Өсөхбаярын цолыг хураах санал, тогтоолыг сар гаруй хугацааны дараа шийдсэн. Тэгвэл арбитрийн шүүх Н.Өсөхбаярын талд гарч, хууль хяналтын байгууллага Ц.Хосбаяр дасгалжуулагчид хорлогдсон гэдгийг нь тогтоовол цолыг нь эргэн сэргээж магадгүй. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч дахин зарлиг гаргаж, Н.Өсөхбаярын цолыг олгох болно.
.jpg)
Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт гомдол гаргаад удаж буй. Тэрбээр допингтой холбоотой мэдээлэл цацагдсан өдрөөс л хууль хяналтын байгууллагад шалгуулж, үнэн зөвийг тогтоолгоно гэж байлаа. Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна. Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй. Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low” илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг. Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана. Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэсэн байдаг.
Тэгвэл Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан дөрөвдүгээр сарын 9-ний 10.00 цагаас болохоор зарлагджээ.
Н.Өсөхбаярыг “хорлосон” гэгдэх гуравдагч этгээд нь дасгалжуулагч Ц.Хосбаяр. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмын бэлтгэлийн үеэр Н.Өсөхбаярт 28 ширхэг тариаг дархлаа дэмжинэ хэмээн өгчээ.
Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав телевизийн нэвтрүүлэгт орох үедээ “Хүчний спортын багш нар топ амжилттай явж байгаа үндэсний бөхийн тамирчдыг уургалж, эм тариа өндөр үнээр зарж байгаа. Цаг хугацаагаа буруу тооцоолдог юм уу, яадаг юм. Энэ хугацаанд илрэхгүй гээд хориотой бодис шахдаг. Өнгөрсөн оны сүүлчээр хүчний спортын багш нар Баян-Өлгий аймгийн хилээр их хэмжээний хориотой бодис оруулсан. Үүнийг нь нэг бөх илрүүлж, шүгэл үлээсэн. Олон улсын дүрмийн тухайн бөхийн шийтгэлийг хөнгөрүүлсэн. Өнгөрсөн жилийн наадмын үзээр бөх Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан байсан. Өндөр үнээр зарсан байсан шүү” гэсэн байдаг.
.jpg)
Ц.Хосбаяр дасгалжуулагч допингийн хэрэгт зургаа, долоон жилийн өмнө холбогдож эхэлсэн. Өнгөрсөн хавар үйлдэл дээрээ баригдсан тухай хэвлэлээр цацагдаж байлаа.
| ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА |
|
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |