• Өнөөдөр 2026-04-01

ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН

2026-04-01,   193

         Аймгийн арслан Н.Өсөхбаярын улсын гарди цолыг сэргээж магадгүй нөхцөл байдал илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, дасгалжуулагч Ц.Хосбаяр түүнд дархлаа дэмжих тариа нэрээр допинг зарсан гэгдэх хэрэг шалгагдаж, шүүхээр дэнслэгдэх өдрөө хүлээж байгаа. Мөн Н.Өсөхбаярын Үндэсний спортын арбитрт гарсан гомдлыг хүлээн авч,  допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан хэдхэн хоногийн дараа болохоор товлогдсон.

            Аймгийн арслан Н.Өсөхбаярт допинг зарсан хүн нь дасгалжуулагч Ц.Хосбаяр. Тэрбээр 28 ширхэг тариаг дархлаа дэмжих зориулалттай гэж өндөр үнээр зарсан ч хориотой бодис байж болзошгүй. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “Хүчний спортын багш нар топ амжилттай явж байгаа үндэсний бөхийн тамирчдыг уургалж, эм тариа өндөр үнээр зарж байгаа.Өнгөрсөн жилийн наадмын үзээр бөх Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан байсан. Өндөр үнээр зарсан байсан шүү” гэсэн байдаг.

Бид энэ талаар дасгалжуулагч Ц.Хосбаяртай холбогдож тодрууллаа.

-Танд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн юм байна. Нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа вэ?

-Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл тархаж байна. Би худал мэдээлэл тараасан мэдээллийн сайт, эрх бүхий хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгсөн байгаа. Удахгүй иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх байх. Намайг гүтгэж байна.

-Өнгөрсөн жилийн наадмын үзээр бөх Н.Өсөхбаяр арсланд та тариа зарсан уу?

-Н.Өсөхбаярын хэрэг надад хамаагүй. Би түүнтэй ямар ч хамааралгүй. Эм бэлдмэл, тариа зараагүй.

   -МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав таныг Н.Өсөхбаярт 28 ширхэг тариаг дархлаа дэмжинэ гэж өндөр үнээр зарсан гэж мэдээлсэн шүү дээ?

   -Тийм зүйл байхгүй. Ц.Магалжав худлаа хэлсэн. Хууль хяналтын байгууллагад түүнийг өгсөн байгаа.

 


ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-01 11:38:02
    Bataa: Өсөхөө худлаа хэлэхгүй л дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188