• Өнөөдөр 2026-04-01

Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо

      Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид өнөөдөр Сингапур Улсыг зорилоо. Тэд хэсгийн эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хийнэ. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн таван жил дараалан Сингапур Улс хүлээн авч, зохион байгуулж байгаа.

     Энэ удаагийн тэмцээнд Азийн аваргад 43 орны баг оролцох бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байгаа юм. Манайх шууд хэсгийн шатнаас тоглоно. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хэсгийн эхний тоглолтоо хийнэ.

     Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга найман удаа болоход эрэгтэйчүүдээс Австрали 5, Монгол 2, Катар 1 удаа түрүүлсэн. Манай улс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч байлаа. Харин эмэгтэйчүүд анх удаа аваргын цом өргөхийн төлөө Сингапурт очиж байгаа. Бүсгүйчүүд маань нэг мөнгө, нэг хүрэлтэй. Одоо түрүүлбэл тивийн аваргаас иж бүрэн медальтай болно.

 


Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188