Сонин юм шүү, амьдран суугаа дэлхийгээ мөнхөд оршино гэж бодож явснаас “нүд аних” аюулд нэрвэгдсэнийг нь сонсоно гэж үнэндээ зүүдэлж ч байсангүй. Харамсалтай нь, энэ гашуун үнэнтэй бид нүүр тулахаас өөр аргагүй болжээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө олон мянган жилийн түүхэнд алдаа оноотой олон өдрийг үдсэн билээ. Тэр алдаа нь зөвхөн хүний нийгмийн хүрээнд л тусдаг байсан бол одоо энэ нь савнаасаа аль хэдийнэ хальж байгаль,бүр тодруулбал эх дэлхий рүү чиглэчихэж. Өөрөөр хэлбэл, бид амьдран суугаа дэлхийгээ өөрсдийн гараар сүйтгэж байна. Хэн ч орон гэрээ түйвээхийг боддоггүй. Гэтэл дэлхий бол бидний хоёр дахь орон гэр гэдгийг олон хүн мартчихаж.
Хамгийн аймшигтай нь, биднийг буруугаа бие бие рүүгээ чихэж байх хойгуур дэлхийн “нүд аних” болзошгүй хугацаа ч тодорхой болчихож. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 1961-2020 онд гэхэд л дэлхийдээ үзүүлж буй бидний зүй бус дарамт дөрөв дахин нэмэгдсэн байна. Хэрвээ бид дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдол зэрэг өөрсдөө буруутай үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт хийж эх дэлхийгээ аврахгүй бол 2035 он гэхэд бид өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болох нь ээ.
Үүнийг дагаад хүн төрөлхтөн орших уу, эс орших уу гэсэн асуулт урган гарахаар болоод байна. Одоо хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж буй зүйл бол дулаарал. Эх дэлхий маань дотроосоо халан тийчэлж байна шүү дээ. Дулаарлаас шалтгаалсан хойд туйлын мөс хайлаад арлын орнуудыг живүүлнэ гэсэн олон жилийн өмнөх аймшигт яриа яг бодит биелэлээ олоход ойрхон байна. Биднийг хөгжлийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байх хооронд эх дэлхий маань ч сөнөх нь, бид ч бас орох оронгүй болох нь ээ. Одоо тэгвэл яах вэ. Эх дэлхийгээ болон хүн төрөлхтөнөө аврахын тулд бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдэн тэмцэх ганц л гарц байна. Өөр ямар ч арга алга. Учир нь, дэлхийг мөхөлд түлхэж байгаа гол буруутан нь хүн, аварч чадах нь бас л хүн өөрөө.
Чухамдаа хүн төрөлхтөнийг гамшгийн хэмжээнд очсон уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлыг нь хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд санаачлан “Эх Дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг зохион явуулж эхэлсэн юм. Энэ арга хэмжээний гол үйл явдал нь нэг цагийн турш гэрлээ унтраах. Ингэснээр эх дэлхийгээ аврах тэмцэлд та өөрийн биеэр оролцох боломж гарч байгаа юм. Анх Австралид зохион явуулсан энэ арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж олон улсын анхаарлын төвд зүй ёсоор ороод байна. 2008 онд болсон “Эх Дэлхийн цаг”-т зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцжээ. Түүнчлэн сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээг дэмжсэн хүний тоо 60 сая хол давжээ. Энэ үеэр дэлхийд алдартай Америкийн “Эмпайр стэйт билдинг”, Чикагогийн “Алтан гүүр”, Австралийн Сиднейн Дуурийн театр, Италийн Ромын Коллизей зэрэг олон барилга байгууламжийн гэрлийг нэг цагийн турш унтрааж иргэдийн анхаарлыг татаж чадсан юм. Эх дэлхийнхээ төлөө гэсэн ариун зорилготой энэ арга хэмжээнд 2017 онд дэлхийн 187 орны гурван тэрбум гаруй хүн оролцсон байна. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн олон хүн зэрэг оролцсон арга хэмжээ болж чадсан билээ.
Нэг цагийн турш гэрлээ унтрааснаар цахилгаан хэмнэж дэлхийн дулааралд нөлөөлөх нь “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго биш, тэгэх боломж ч байхгүй. Харин иргэн та гэрлээ нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т оролцож байна гэдэг л өөрөө том амжилт, эр зориг юм. Бас амьдран буй дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж буйгаа нотолж байгаа хэрэг. Үнэндээ эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг сэтгэл зүрхэндээ хүсч явдаг олон сая хүн бий. Даанч тэд яах учраа олохгүй хий дэмий мөрөөдөөд л явдаг. Дэлхийн байгаль хамгаалах сан “Эх дэлхийн цаг”-ийг зохион явуулснаар ийм хүмүүст боломж олгож байгаа юм.
Энэ жилийн уриа “Ирээдүйдээ гэрэл нэмье”. Та энэ арга хэмжээнд нэгдсэнээр дэлхийнхээ төлөө, цаашлаад өөрийнхөө ирээдүйн төлөө тэмцэх боломжтой болно. Бас заавал гэрлээ унтраах ч албагүй. Наад зах нь энэ өдөр (“Эх дэлхийн цаг 2022”: 3 дугаар сарын 26-ны Бямба гаригт Улаанбаатарын цагаар 20:30-нд эхлэнэ) усны хэрэглээгээ багасгачихад л таны хувь нэмэр болно. Автомашинаа уналгүй явган алхаж, хуванцараас татгалзахад та эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж ирээдүйдээ жинхэнэ утгаараа гэрэл нэмнэ. Дэлхий байхгүй бол бид ч байхгүй шүү дээ, эцсийн дүнд.
| Тийм ээ, ирээдүйдээ гэрэл нэмье |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |