Тавдугаар сарын 31-нд Баянгол дүүргээс угаарын хийтэй холбоотой хоёр дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны дугаар тоотод байрлах хоёр хүн угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Мөн тус дүүргийн 21 дүгээр хорооноос нэг дуудлага ирсэн ч гэр бүлийн гурван хүн угаартаж, амиа алдсан байдалтай олджээ. Тодруулбал, таван настай хүү, 37 настай эрэгтэй, 33 настай эмэгтэй угаарын хийнд хордож, амьсгал хураасан байна. Талийгаач нарт эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй бөгөөд амьсгал хурааснаас хойш ойролцоогоор 18 цагийн дараа олсон байна. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Бид угаарын хийнд хордож амиа алдсан талийгаачдын гэрийг зорилоо. Бидний очсон эхний айл бол Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны дугаар гудамжны тоотод байрлах Э-ийнх. Иргэн Э хүү, охиныхтойгоо айл нэг хашаанд амьдардаг. 37 настай хүү нь эхнэр, таван настай хүүтэйгээ угаартаж, амиа алджээ. Хашаанд байрлах гурван гэрийн хаалга онгорхой, талийгаачийн гэрийн өрхийг бүтээсэн байлаа.
Талийгаач залуу хувиараа бизнес эрхэлдэг байсан бөгөөд эхнэр нь тогоочоор ажилладаг байжээ. Тэд хоёр хүүхэдтэй, том охин нь Увс аймагт өвөө, эмээгийндээ байжээ. Харин таван настай хүү нь хамт угаартаж амиа алдсан. Амиа алдахын өмнөх өдөр нь хүүгийнх нь цэцэрлэгийн төгсөлтийн баяр болжээ. Бороотой өдөр байсан учраас ээж нь гэрийг нь галлаж, дулаацуулсан байсан байна. Залуу хос гэртээ ирээд хоолоо хийж идээд, 22:00 цагийн үед амарчээ. Ингэхдээ яндангаа сугалж, өрхөө бүтээсэн байна. Бороотой байсан учраас галаа цогшоож дуусгаад яндангаа авсан гэнэ. Ингээд маргааш нь хаалгаа тайлахгүй учир гэрийнхэн нь тооноор нь ороход хэдийнэ амьсгал хурааж, бие нь хөшчихсөн байж.
Бид энэ талаар талийгаач залуугийн дүүгээс тодруулсан юм. Тэрбээр “Энэ хашааг манайх 2009 онд авсан. Ээжийнх, ахынх, манайх гурван гэрээрээ амьдардаг юм. Тэр өдөр би ажлаасаа 22:00 цагийн үед ирсэн. Гэртээ орж, хоол ундаа идчихээд ахын хаалгыг татсан чинь цоожтой байсан. Угаасаа эрт унтчихдаг болохоор нь тоогоогүй гэр рүүгээ буцаад орчихсон юм. Яндангаа сугалаад, нимгэн өрхөө урагшлуулчихсан байсан. Ер нь өвөл ч гэсэн өрхөө бүтээдэг байсан. Дулаанаа алдахгүй гэсэндээ галаасаа ноцож дуусахаар нь өрхөө бүтээдэг гэсэн үг. Тэр өдөр сайжруулсан шахмал түлш түлсэн юм байна лээ. Гэхдээ байнга л түлж, хэрэглэдэг шүү дээ. Ах унтахынхаа өмнө манай гэрээр орж ирээд, хоёр хүүхдэд маань “Бороо ороод хүйтэн байна. Та хоёр галдаа нүүрс нэмбэл нэмээрэй” гэсэн байна лээ. Тэр өдөр учиргүй их бороотой, хүйтэн байсан юм. Уг нь ажлаас нь ирэхэд ээж галыг нь түлээд, дулаацуулчихсан байсан юм билээ. Маргааш өглөө нь гарахад ахынхан босоогүй, өрх нь бүтээтэй байсан. Тэгээд ээж хэчнээн дуудсан ч хаалгаа тайлахгүй, утас руу нь зөндөө залгасан байна лээ. Гэр дотор нь утас нь дугараад байсан хэрнээ хариу үзүүлээгүй. Тэгээд өдөр 14:00 цагийн үед манай хүү сургуулиасаа тарж ирсэн гэсэн. Ээж хүүг минь тооноор нь оруулж харуулахад ийм аймшигтай зүйл болсон байсан. Тэгээд албаныхан ирээд, тусламж үзүүлэх гэтэл амьсгал хураагаад удсан байсан. Өөрөөр хэлбэл, унтсанаас нь хойш 18 цагийн дараа орсон гэсэн үг шүү дээ. Таван настай хүү нь идэж, уусан зүйлээрээ бөөлжөөд, ам, хамар нь улаан ягаан болсон байсан. Харин ах, бэр хоёр маань хөшчихсөн, нас бараад удсан байдалтай байсан. Тэр гурав хоймор хэсэгтээ газраар унтсан байна лээ. Хүүгээ голдоо хийгээд унтсан байсан. Царай нь цайж, хөхрөөд эвгүй байдалтай байсан. Албаныхан угаартсан байна гэдгийг нь урьдчилсан байдлаар тогтоосон. Уг нь 2020 оноос хойш л түлж байна. Өвөл угаартаагүй хэрнээ зуны цагт угаартаад амиа алдчихсанд нь итгэхгүй байна. Энэ түлшийг түлж, шинжилж өгнө гэдэгт итгэж байна. Ахын түлсэн нүүрс өнгөрсөн гуравдугаар сард авсан” гэлээ.
Цэл залуухан гурван хүний зурагны өмнө зул хөгжөөжээ. Хүүгээ алдсан ээж нь даралт нь хэдэнтээ ихсэж, биеийн байдал нь сайнгүй байлаа. Өнгөрсөн баасан гарагт буяны ажлаа дуусгаж, бэрийнх нь гэрийнхэн Увс руугаа буцсан байна.
Хүү, бэр хоёр минь хүүгийнхээ төгсөлтийн баяраас хамт ирсэн. Би галыг нь түлээд, гэрийн нь дулаацуулчихсан байсан. Бэр маань бороонд нороод их даарсан байдалтай орж ирсэн. Тэгээд тавдугаар сарын 31-нд гурвуулаа гэртээ амарна гэж хэлсэн. Төд удалгүй би гэр рүүгээ орж, тэд оройхондоо унтацгаасан байх. Өглөө босоод хүүгийнхээ хаалгыг татсан ч цоожтой, онгойлоогүй. Амарна гэж ярьж байсан болохоор нь “Жаахан унтаж аваасай” гэж бодоод дахиж хаалгыг нь татаагүй. Үд болоход чимээ аниргүй болохоор нь гайхаад утас руу нь залгасан. Ямар ч хариу өгөхгүй болохоор нь гэрийнх нь хаалган дээр зөндөө дуудсан. Арга ядаад ач хүүгээ сургуулиасаа ирэхэд нь тооноор оруулаад, хаалгыг нь онгойлуулсан. Хаалга онгойход л тийм аймшигтай зүйл угтсан учраас ухаан маань балартсан байна лээ. Тэгээд ах, дүү нар руугаа хэлж, 103, 102-т дуудлага өгүүлсэн. Түргэнийхэн ямар ч тусламж үзүүлэх боломжүй гээд явсан. Харин бусад албаныхан үлдээд шүүх шинжилгээ хийж, түлсэн түлшнээс нь дээж авсан. Өдий том болсон хүүхдээ гэр бүлээр нь алдана гэдэг амаргүй, хэцүү байна. гомдолтой байна гэж хэлэхээс өөр сонголт алга. Түлсэн түлшийг нь шинжлээд, тогтооно байх. Зун болж байгаа учраас гал барагтай л түлэхгүй байгаа. Бороо ороод хүйтэн байсан учраас яах аргагүй гал түлсэн” гэлээ.
Нэг гэр бүлийн гурван гишүүн амьсгал хурааж, гэрийнх нь буйрыг сахих хүн үлдсэнгүй. Аав, ээж, дүүгээ алдсан жаахан охинд хамгийн хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэд шүүх шинжилгээний дүгнэлт үнэн зөвөөр гарахыг л хүлээж суугаагаа учирлаж, хэлсэн юм.
| ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЭД ГЭРТЭЭ ИРСЭН ТАВАН НАСТАЙ ХҮҮ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ХАМТ УГААРТАЖ, НАС БАРЖЭЭ |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |