ЗТХЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон Улсын судалгааны төв (ОУСТ)-тэй хамтран ажиллах тухай Санамж бичгийг шинэчлэн байгуулав. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын ОУСТ нь 2013 онд далайд гарцгүй долоон улсын санаачлагаар төсөл хэлбэрээр байгуулагдаж, Улаанбаатар хотод төв оффисоо нээсэн ба 2018 оноос эхлэн бүрэн үйл ажиллагаа бүхий олон улсын байгууллага болон албан ёсоор ажиллах болсон. Өнөөдөр /2023.01.18/ тус судалгааны төвд 14 далайд гарцгүй улс нэгдэж ороод байна.
Энэхүү судалгааны төв нь хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй гэсэн ангилалд багтах далайд гарцгүй 32 улсад тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг судлах, тэдгээрийг даван туулах сайн туршлага, зөвлөгөө, зөвлөмж боловсруулан гишүүн орныхоо засгийн газарт хүргүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага юм. Далайн захиргаа нь далайн тээврийг Монгол Улсад хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа төрийн байгууллага болохын хувьд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон Улсын судалгааны төвийг төслийн түвшинд байгуулагдахад нь бодлогоор дэмжиж Санамж бичиг байгуулсан цагаас өнөөдрийг хүртэл 10 жилийн туршид амжилттай хамтран ажиллаж байна.
Энэ хугацаанд далайд гарцгүйгээс үүдэн эдийн засагт учирч буй хохирлыг бууруулах зорилгын хүрээнд Монгол Улсын импортын барааг гуравдагч орноос дамжуулан тээвэрлэдэг гол субьект болох хувийн хэвшлийн тээвэр зуучийн байгууллагуудыг Монголын Тээвэр зуучлагчдын Нэгдсэн холбоогоор дамжуулан нэгтгэж мэдээ, мэдээлэл, сургалт, семинар, хэлэлцүүлэгт хамруулах замаар хамтран ажиллаж зөвлөгөө, зөвлөмжөөр хангах тал дээр судалгааны төвтэй хамтран ажилласаар ирэв.
НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын ОУСТ нь хувийн хэвшилд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийг иргэд, аж ахуйн нэгж чөлөөтэй илэрхийлэх боломж бүхий индэр болж ирснээрээ төрийн байгууллагаас хувийн хэвшлийн байгууллагыг сонсох, холбогдох санал, шийдлийг боловсруулан бодлого боловсруулагчдад хүргүүлэх, бодлогын шийдвэр гаргуулахад дөхөмтэй байхаас гадна төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг иргэд, байгууллагад сурталчлах, Монгол Улсын нэгдэж орсон Олон Улсын гэрээ, конвенцын дагуу эдлэх эрх, ашиглах боломжийг таниулах, сурталчлахад чухал ач холбогдолтой индэр болдог юм.
| НҮБ-ын далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны төвтэй хамтран ажиллана |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |