Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж буй “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын “Өмнөдийн дуу хоолой: Хүн төвтэй хөгжил” сэдэвт өндөр түвшний нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцож, үг хэлэв.
“Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтаар дэлхий дахинд нүүрлээд буй геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн уналт, инфляцын өсөлт, эрчим хүч болон хүнсний хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг хөгжлийн сорилтуудыг даван туулахад Өмнөдийн Ертөнцийн буюу хөгжиж буй орнуудад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой санал, санаачилгыг нэгтэн дэлхий нийтийн анхааралд хүргэж, Их 20-ийн түвшинд хэлэлцүүлэхийг зорьж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ манай оюун санааны хөрш, Стратегийн түнш Бүгд Найрамдах Энэтхэг Улс Их 20-ийн бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргээд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын эрх ашиг, дуу хоолойг Их 20-ийн бүлэгт хүргэх зорилгоор “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтыг санаачлан зохион байгуулж буйд талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2022 онд эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар товч мэдээлэл хийгээд Засгийн газар 2023 оныг эдийн засгийн өсөлтөд чиглүүлэхээр зорин ажиллаж буйг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудаа сэргээж, коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог Тавантолгойн орд, зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тавд ордог Оюу Толгойн ордоос олборлож буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг мэдээлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Хөгжиж буй орнуудын 77-гийн Бүлгийн сайд нар улс хоорондын тэнцвэргүй харилцаа, эдийн засаг, дэд бүтцийн тэгш бус байдлыг арилгах зорилгоор олон улсын эдийн засгийн бүтэц, тогтолцоог шинэчлэх шаардлагатай хэмээн санал нэгдсэнийг онцлон тэмдэглээд Монгол Улсын нэгэн адил Далайд гарцгүй хөгжиж буй нийт 32 улсууд бүгд Өмнөд Ертөнцөд харъяалагдаж байгаа тул эдгээр бүлэг орнуудын дамжин өнгөрөх тээврийн дэд бүтцийг сайжруулах, олон улсын өртгийн сүлжээнд нэгдэх нөхцлийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих саналыг Их 20-ийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүү эдийн засгийн байгууллагуудад илэрхийлэхийг Их 20-ын бүлгийг даргалагч Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигоос хүсэв.
"Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын нээлтийн хуралдааныг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди даргалсан бөгөөд хоёр өдрийн турш цахим хэлбэрээр нийт 10 салбар хуралдаан зохион байгуулагдана. Нээлтийн хуралдаанд Гайана, Вьетнам, Мозамбик, Сенегал, Узбекистан Улсын Ерөнхийлөгч, Монгол, Бангладеш, Камбож, Тайланд, Папуа Шинэ Гвиней Улсын Ерөнхий сайд нар оролцов.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов |
|
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |