Монгол Улсын хилээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн нэвтрүүлсэн хүнийг шүүх цагаатгаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, иргэн Норов нь 2021 оны зургадугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын нэгдүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/ ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй зургаан ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл гурван ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалжээ. Ингээд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Норовын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, хэрэглэх байсан гэх шингэн болон тосон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлагад байгаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабидолын агууламж нь дангаар донтуулах хамаарал үүсгэж чадахгүй болох нь нотлогдсон. Уг бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд чөлөөтэй худалдаалдаг, бүтээгдэхүүнийг ямар хэмжээ тунгаар биеийн аль нэг хэсэгт түрхэж хэрэглэсэн тохиолдолд хүний бие, сэтгэхүйд мансууруулах нөлөөлөл үзүүлдэг болохыг тодорхойлох боломжгүй, найрлагад орсон сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэж буй каннабидолын агууламжийг найрлагаас салган өөр төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг гарган авч хэрэглэх боломжтой эсэх нь тогтоогдоогүй байна. Тиймээс Норовыг бүтээгдэхүүнийг зөвхөн гоо сайхандаа хэрэглэх зорилготой улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон тул гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилгогүй гэж үзэн цагаатгаж шийдвэрлэсэн байна.
| Улсын хилээр сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлсэн иргэнийг цагаатгажээ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |