Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. Тус машины үнэ болон техник үзүүлэлтийн талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон Ерөнхий инженер С.Батболд нараас тодрууллаа.
-Зам, талбайн цэвэрлэгээний 28 машины зориулалт болон үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ машин бол зам, талбай цэвэрлэдэг тусгай зориулалтын бичил машин. 2019 онд ийм машин 20 ширхэг орж ирсэн. Үүндээ үндэслэн тооцоо, судалгаа хийж, жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа 35 хэмийн хүйтэнд ажилладаг, явган зам, нуух цэвэрлэдэг тус машиныг авсан. Ажилчин, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, техник технологийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага ч байсан. Зарим хүн энэ машиныг зөвхөн цас цэвэрлэдэг гэж ойлгоод байгаа. Энэ бол зам, талбай цэвэрлэнэ. Тухайлбал, урд талын шүүрийг нь солиод өөр өөр зориулалтаар ашигладаг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Зам, талбайн нэг үйлчлэгч 10 мянган ам.метр талбай цэвэрлэж байна. Нэг ийм машин багадаа найман хүний нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, 28 машин 224 хүний нэг өдрийн ажлыг хөнгөвчилнө гэсэн үг. Үүнд үндэслэн, 2022 оны төсөвт суулгаж, тодорхой тооцоо, судалгаа хийж, тендер зарлаж худалдан авсан. Цаашид хогийн шүүр, хүрз зэргийг ашигладаг хоцрогдсон байдлаас салах, гар ажиллагааг багасгах шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд ч ийм бодлого баримталж байгаа.
-“Бат сээр” компани тендерт шалгарч, нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн юм билээ. Тендерт аж ахуйн нэгжүүд ямар үнэ санал болгож, тус компани шалгарсан бэ?
-Тендер зарлах үед манай эдийн засгийн алба тооцоолол гаргасан. Ийм машины хувьд тоноглол, хүчин чадал, мотор зэрэг үзүүлэлтээсээ хамаараад үнэ ханш нь өөр байдаг. Манайх шиг эрс тэс нөхцөлд ажиллах, мөн олон зориулалтаар ашиглаж болох тоноглол, дагалдах хэрэгсэлтэй байх, техник үзүүлэлт нь нийцсэн байх зэрэг шаардлага тавьсан. 2019 онд авсан 20 машины нэг бүрийн үнэ 141.5 сая төгрөг байсан юм билээ. Компаниудаас ирүүлсэн үнийн саналын хамгийн дээд үнэ нь 148 сая төгрөг, доод үнэ нь 80 сая орчим төгрөг, цахилгаан мотортой, хүчин чадал багатай нь бүр хямд байсан. Боломжит хувилбаруудыг бид судалж үзээд, шаардлага хангах, техникийн үзүүлэлт нь сайн, эрс тэс нөхцөлд ажиллах боломжтойг нь сонгон шалгаруулсан.
-Шинээр оруулж ирсэн бичил машинуудын техник үзүүлэлт нь ямар байна вэ?
-Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машины хувьд 2022 онд үйлдвэрлэсэн, авто болон явган зам дээр явдаг, өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтойгоороо онцлог. Хөдөлгүүрийн хувьд гурван цилиндртэй, дизель түлшээр ажилладаг, Японы “Янмар” мотортой. Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай, илүү боловсронгуй болсон.
-Худалдааны вэб сайтуудад байгаа хямд машинуудаас юугаараа ялгаатай вэ?
-Техникийн үзүүлэлт, зориулалт нь өөр. Бид өмнө нь ч судалж үзсэн, спорт заал гэх мэт жижиг хэмжээний газар цэвэрлэдэг, цахилгаан мотортой машинууд хямд байдаг. Яг манайх шиг уур амьсгалтай оронд, тэр тусмаа цэвэрлэгээ арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай машин тийм хямд байх боломжгүй.
| Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |