Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Арга хэмжээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын болоод УИХ-ын Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан нэг гол ажил бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах юм. Тус төв нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах ач холбогдолтой. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад чиглэгдсэн. Энэ хүрээнд Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор, Өвөрхангай аймагт энэ оны нэгдүгээр сард нээхээр зорьж байна. Үүнд аймгийн ИТХ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахаар сонгогдсон Баянхонгор Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга нар үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж тус аймгийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, УИХ болон аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэр, мөн парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд таниулах нь чухал болохыг тэмдэглэв. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ойн баярын мэндийг нийт оролцогчдод хүргэж, энэ түүхэн өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулах гэж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлын нэг бол иргэд УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомж, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа шийдвэрийг төдийлөн сайн ойлгодоггүй. Иймд эрх зүйн боловсрол олгоход уг төвийн байгуулах нь цаг үеэ олсон чухал ажил болж байна гэлээ.
Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ үеэр Үндсэн хуульд МЭДЭГТҮН, САХИГТУН гэж заасан. Иймд Үндсэн хуулийн үзэл санааг амилуулж байгаа бусад хууль тогтоомжийг ард иргэддээ хүргэж сурталчлахад энэ төв чухал үүрэгтэй гэдгийг онцлов.
Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс оролцов. УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус төвийн байгуулж байгаа бөгөөд цаашид бусад аймгуудад байгуулахаар зорьж байна
| Баянхонгор, Өвөрхангай аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгуулахаар боллоо |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |