Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай тасаг Эрүү хоншоор ясны хоргүй хавдрын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Юуны өмнө шүд, эрүүний хорт хавдар гэж юу вэ, яагаад хавдар болдог тухай тайлбарлавал?
-Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний хавдар гэнэ. Шүдний гаралтай хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь олон төрөлд ангилан авч үздэг. Үүний нэг нь Эрүүний хоргүй хавдрыг
Шүд үүсгэдэг эдээс буюу шүдний гаралтай, шүд агуулсан уйланхай,
Ясны эдээс буюу шүдний бус гаралтай гэж хоёр бүлэгт ангилдаг.
Шүдний гаралтай хавдар нь шүдний сурвалжаас ургасан юм шиг харагддаг шүд агуулсан уйланхай дотор нь шүд байдгийг хэлж байна. Харин шүднээс хол зайтай өөр байрлалд гэхдээ эрүү хоншоорын ясанд байвал шүдний бус гаралтай хавдар гэж үздэг.
Зарим уйланхай шиг эрүүний хоргүй хавдар нь ихэвчлэн эхний үе шатанд шинж тэмдэггүй томордог. Оношилгоо, эмчилгээ оройтвол хоргүй хавдар нь хортой хэлбэрт шилжиж болно. Зарим тохиолдолд ясны хавдар нь гайморын хөндий, хамрын хөндий, нүдний ухархай руу томорч ургадаг бөгөөд энэ нь ясны эдийг гэмтээж, нүүрний гоо зүй алдагддаг.
Мөн хүчтэй өвдөлт өгч, арьс салст улайж үрэвсэх, халуурах болон бусад өвдөлтийн шинж тэмдгүүд дагалддаг. Зохих эмчилгээ хийлгээгүй тохиолдолд олон хоргүй хавдар нь хорт хавдар болж хувирдаг тул хэрэв илэрсэн бол та даруй эмчид хандах хэрэгтэй.
-Эрүүний хоргүй хавдар ямар шинж тэмдгээр илрэх вэ? Шүдний өвчлөлөөс ямар ялгаатай вэ?
- Амны байрлалтай хавдрын илрэх шинж тэмдэг нь өөр өөр учир нийтлэг шинж тэмдэг гэж байхгүй. Амны хөндийн хавдрын хувьд ярихад ихэвчлэн жижигхэн шархлаа үүснэ. Энэ шархлаа витамины дутагдлын үед гардаг шархлаатай төстэй боловч ялгаатай хэд хэдэн шинжүүд бий. Тэрийг нарийн мэргэжлийн эмч л ялгана.
Эрүүний хоргүй хавдар нь янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөн дор ямар ч насанд үүсэж болно.
Эрүүний хоргүй хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд
-Энэ төрлийн хавдрын мэс заслын нарийн түвшний орчин үеийн Piezo ultrasonic bone surgery system /“Piezo” хэт авиан давтамжаар ажилладаг хатуу эдийн буюу ясны хөрөө/-ээр оношилгоо, эмчилгээг танай эмнэлэг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ эмчилгээний давуу тал юу вэ?
Хоргүй хавдрын эмчилгээ нь ихэвчлэн мэс заслын эмчилгээ байдаг. Мэс заслын эмчилгээг хийхдээ аль болох MI буюу эрүүл эдийг бага гэмтээх аргыг сонгодог. Ихэнх тохиолдолд хавдрын дахилтаас урьдчилан сэргийлэхийн тулд ясны хавдартай үхэжсэн хэсгийг бүрэн авч, дараа нь үүссэн согогийг нөхдөг.
Манай эмнэлэг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Эрүү нүүрний мэс засалд орчин үеийн “Piezo” хэт авиан давтамжаар ажилладаг хатуу эдийн буюу ясны хөрөөг нэвтрүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ясны хавдрын мэс заслын үед хавдрыг өрөмдөж, хөрөөдөх үед яснаас гадна эрүүл зөөлөн эдийг ихээр гэмтээдэг сул талтай байдаг. Харин энэ системийг нэвтрүүлснээр зөөлөн эд бага гэмтэж, мэс заслын дараах нөхөн сэргэлт хурдан, зовиур маш бага, мэс тухайн иргэний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон давуу талтай.
-Танай тасаг хэчнээн иргэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байгаа вэ?
Өмнө нь ХСҮТ, УНТЭ эрүүгийн хоргүй болон хортой хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол ЭМЯ-наас гаргасан төвлөрлийг сааруулах, иргэдэд тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай эмнэлэг 2022 оноос эхлэн энэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
УХТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг өнөөдрийн байдлаар нийт 700 гаруй хүнд мэс заслын болон эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Манай тасаг долоо хоногт эрүү нүүрний чиглэлээр 3-5 төрлийн мэс засал, сардаа 20 гаруй иргэнд хоргүй хавдрын мэс заслын хийдэг. Цаашид эрүүний хортой хавдрын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажил хангагдаж байна.
-Энэ тохиолдолд ямар эмчилгээ, оношилгоо хийгдэж байгаа вэ?
Оношилгоог цаг тухайд нь хийхийн тулд нарийн үзлэг шинжилгээ хэрэгтэй. Үүнд:
Эрүү нүүрний үзлэг, асуумж
рентген зураг,
компьютер томограф,
риноскопи,
фарингоскопи,
биопси болон бусад төрлийн шинжилгээг хийнэ.
-Энэ төрлийн мэс засал эмчилгээнд иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?
- Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үзүүлж байна.
-Урьдчилан сэргийлэх ямар арга байдаг бэ?
Хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсээс хол байх. Сэжигтэй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эрт хандах хэрэгтэй. Жишээ нь шүдний цоорол, буруу хиймэл шүдний холголт шалтгаалсан шүд улмаар эрүү нүүр орчим өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь чухал. Хиймэл шүд зүүхдээ аль болох өөрт таарсныг сонгох хэрэгтэй. Мөн амны хөндий орчимд ямар нэгэн шарх, сорви ажиглагдах бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө чухал гэдгийг анхааруулмаар байна.
Шүдэндээ гүн цооролтой эсвэл тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүс цаг хугацаанд нь эмчлүүлээгүйгээс болж хамаг асуудал үүсэж байдаг учир үүн дээр анхаарах хэрэгтэй.
| Б.ХАШ-ЭРДЭНЭ: Эрүүний хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ оройтвол хортой хэлбэрт шилжих ЭРСДЭЛТЭЙ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |