“Хорвоо дэлхийд сонссон
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу”
гэхээр л аль ч насны монгол хүн дагаад л дуулдаг. Монголчуудын 40 гаруй жил тасралтгүй дуулж, сонсож байгаа “Ээжийн бүүвэйн дуу” хэрхэн бүтсэн болохыг “Дуу төрсөн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.
СТА, Хөгжмийн зохиолч С.Тараагийн олонд танигдсан анхны уран бүтээлүүдийн нэг болох “Ээжийн бүүвэйн дуу” 1982 онд бүтсэн түүхтэй. Тодруулбал, тэрбээр 1982 онд Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа ээжийгээ санаж, бие нь тавгүйтээд сууж байхдаа “Ээжийн бүүвэйн дуу”-ны ая, шүлгийн эх хувилбарыг бичсэн гэдэг. Дараа нь тэрбээр дууны шүлгээ, санаагаа Ц.Зоригтсайханд хэлж эцсийн байдлаар дууны шүлгээ бичүүлсэн гэдэг. Харин тус дуу олон нийтийн хүртээл болгож, бусдын сэтгэл, зүрхийг тухайн үед Оросод суралцаж байсан монгол оюутнууд арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярыг “Халхын баяр” хэмээн чухалчилан тэмдэглэдэг байжээ. Тус баярын өдрөөр хийлч н.Урнаа хэмээх бүсгүй анхлан дуулсан бол дараа нь УГЖ Н.Чулуунхүүгийн охин Ч.Мөнхчулуун дуулснаар олны хүртээл болсон байдаг. Ингээд “Ээжийн бүүвэйн дуу” Оросод суралцаж байсан оюутан хүүгийн ээжээ санасан халуун сэтгэлээс бүтсэн байдаг. Тэрбээр ээждээ зориулж тус дууг хийсэн ч гэлээ. Өнөөдрийг хүртэл энэ тухайгаа ээждээ чухалчилж хэлээгүй гэдэг. Чухам яагаад хэлээгүй тухай нь хөгжмийн зохиолч С.Тараагаас тодруулахад “Ээж минь миний дууг сонсоод намайг өөрт нь зориулж бүтээсэн гэдгийг зөнгөөрөө мэдсэн байх гэж боддог. Бас дүү нар минь ээжид хэлсэн байж мэднэ. Ээж минь 90 гаруй настай, эрүүл саруул хөгшин бий. Ээжтэйгээ хамт өтлөх сайхан юм байна. Би хүү нь болохоор охид шиг нь дэргэд нь байж, асарч чадахгүй ч гэлээ сэтгэл зүрхэндээ үргэлж бодож, тээж явдаг. Миний энэ дууг олон хүн дуулж, ээжийгээ санаж, бодож, хайрлаж явдаг болохоор олны ээжийгээ гэсэн сэтгэл нь ээжийг минь ерөөдөг болов уу гэж боддог. Ээж, аав, эх орны тухай дуу сонсох, дуулах тарни уншсантай дүйцдэг гэж хувьдаа боддог. Тийм болохоор надад сонсох дуртай олон дуу бий. Тэдний нэг маань “Ээжийн бүүвэйн дуу” гэсэн юм.

Тус дууг хэдийгээр ээжийгээ бодож, санаж байхдаа “төрүүлсэн” ч гэлээ ээжийн тухай ямар бодолтой явдаг, ээжийнхээ хайр, ач буяныг нь хэрхэн хариулна гэж боддог тухай нь асуухад “Ээжийн минь намайг бүүвэйлсэн эгшиг, аялгуу бүр миний бие, сэтгэлд нэвт шингэж, намайг урлагийн, тэр дундаа хөгжмийн авьяастай болгосон байх гэж боддог. Миний хэдэн дууны ая бичсэн минь ээжтэй минь холбоотой. Би бүүвэйн дуу сонсож байж л хүн болсон. Оросод сурч байхдаа энэ тухай их боддог байлаа. Тэгээд л дуу болсон байх.
“Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу” энэ агуулга миний зүрх, сэтгэлд олон жил хадгалагдсан. Тэгээд Ц.Зоригтбаатарт хэлснээр дуу төрж, миний бодол, хүсэл мөрөөдлийн нэгэн хэсэг биелэсэн гэхэд болно” гэсэн юм. Тэрбээр 1975 онд “Хараацай минь нисээрэй”, “Эмчийн сэтгэл” гээд хоёр дуутайгаар хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайд шавь орж байжээ. Түүнээс хойш "Багачуудын ордон", "Хүйн ээж", "Эмчийн сэтгэл", "Миний хань", "Цасан дээрх танго", "Жаахан цэрэг", "Цэргийн бүсгүй", “Монгол цэрэг”, “Ээж хайрхан”, “Ааваа дурсана” гээд 80 гаруй дуу хийсэн гэдэг. Тэр нийтийн дууны ая төдийлөн бичдэггүй байснаараа өөрийгөө бусдаас өөр хөгжмийн зохиолч гэдгээ илэрхийлдэг байж ч мэднэ. Түүний уран бүтээлд баримталдаг хамгийн чухал зарчим ч бусдаас онцгой. Тэр олны дуулах дуртай дуу хийхээс илүүтэйгээр олны сонсох дуртай дуу хийхийг зорьсоор ирсэн. Одоо ч тэр зангаараа ажилласан байгууллагатай чин үнэнчээ баталж, уран бүтээлээ туурвиж явна.
| ЭЭЖИЙГЭЭ САНАЖ БЭТГЭРСЭН ХҮҮГИЙН СЭТГЭЛЭЭС БҮТСЭН "ЭЭЖИЙН БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ТҮҮХ |
|
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |