• Өнөөдөр 2026-03-26

Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө

    Хятадын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам ирэх сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Элсний наадам 14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах  юм.Тус наадамд Монгол Улсаа төлөөлж найман спортын төрөлд 55 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.  “Саньяа-2026” Азийн элсний наадамд оролцох Монголын баг тамирчид, сагсан бөмбөг 3X3, эрэгтэй багт дөрөв, эмэгтэй багт дөрвөн тамирчин өрсөлдөнө.

   Мөн хөнгөн атлетикийн хоёр тамирчин, элсний гандболын эмэгтэй багт арван тамирчин, эрэгтэй багт долоон тамирчин оролцох юм.  Үүнээс гадна триатлон (Акуатлон)-д хоёр тамирчин, жюү жицүгийн төрөлд 12 тамирчин,текболд хоёр тамирчин, элсний волейболын эмэгтэй багт дөрвөн тамирчин, эрэгтэй багт дөрвөн тамирчин, элсний бөхийн төрөлд дөрвөн тамирчин өрсөлдөх юм.


 

 


Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188