Хаврын улс төр халуухан болно гэж хэлснээс хойш даруй хагас сар боллоо. Урьд урьдынхаасаа ч уйтгартай, улбайсан, явган хэрүүлээс өөрөөр улс төрд өрнөж байгаа халуурч бүлээрсэн, халж, улайссандаа хачин зоригтой шийдвэрүүд гарсан үйл явдал лав өрнөсөнгүй. Цар тахлын үеэр битүү хөл хориотой байсан ч арай ч ийм нам гүм байгаагүй юмдаг Монголын улс төр. Албан тушаалаас буулгах акц нь доривтой өрнөж, албан тушаалаа өгөх нь зоригтойгоор хөдөлж байсан. Хачин дүлэгнүүр хаашаа ч хэн нь ч хөдөлж чадахгүй ийм барьцааны улс төр лав байгаагүй.
Хаврын чуулган эхэлснээс хойш Ардчилсан намынхан парламентад ажил хаяж, далимаар нь дотоод сонгуулиа хийгээд амжлаа. Ардын намынхан адууг дуурайж, илжиг үргэв гэгчээр Ардчилсан намынхнаар далимдуулж ажил хялтад хүч нэмлээ.
Ийн хаврын хавсарганд Төрийн ордон улайстал халах төлөвлөгөө талаар болсон даруйд Ардын намынхан А төлөвлөгөөгөө хаяж Б төлөвлөгөөгөө зурж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхны “захилгаар” УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгөөд, Засгийн газрын бүтцээ зурах шинэ төлөвлөгөөндөө орсон байна. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан хундага тулгаж, найрын ширээний ард суугаагүй ч, Ерөнхийлөгчтэй тас муудсан хоёр дүү нь ахтайгаа нүүр тулж уулзаагүй ч, улс төрийг гацаанаас гаргах зарим шийдвэрүүдээ зураглаж эхэлсэн байна.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор албан тушаалаас нь чөлөөлөх яриа МАН-ынхан дунд яригдаж эхэлсэн байна. Нэг ёсондоо УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын суудлаас буулаа гэхэд запастай. Ерөнхий сайдын суудалд очих хувилбар дээр очих бол Ерөнхий сайд Г.Занданшатарт хувилбар байхгүй. Адаглаад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ шиг УИХ-ын сул гишүүнээр суух боломж энэ удаад олдоогүй билээ.
Хэрэв зээ Ерөнхий сайд Г.Занданшатар дараагийн тохироогоо бодоогүй бол МАН-ын даргад зүтгэснээрээ зүтгэх байсан нь гарцаагүй. Нэг ёсондоо МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байгаа хамгийн боломжит хувилбар нь одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар байгаагаас гарцаагүй боллоо.
Үнэндээ Г.Занданшатарын Засгийн газар яав гэмээр дүлэгнүүр шийдвэрүүд ч гаргах нь бий. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хэл амнаас айж, доривтойхон ажиллаж чадахгүй хамгийн нам гүм байгаа нь ч нууц биш. Дараагийн төлөвөлгөөндөө хайрцаглагдснаас болж, Засгийн газар шийдэмжгий байж чадаагүй, чих зөөлөнтэй байсан гэдэгтэй санал нийлэх хүн ч олон байна.
Харин дараагийн УИХ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэг дээрээ МАН-ынхан санал нэгдэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэтэй муудсан МАН-ынхан өөрсдийнхөө хүмүүсээс УИХ-ын даргыг томилох нь бойкотонд ороод ямар ч хүчгүй байгаагаа Н.Учралын байр байдлаас бэлэхнээ харлаа. Тиймээс тэд УИХ-ын даргын суудлаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгадан нарын талд өгөх хувилбар ч яригдаж байгаа бололтой. Тэгвэл хамгийн боломжит хувилбараар Шадар сайд асан С.Амарсайханы нэр яригдаж буй. Гэхдээ тэдэнд ганцхан УИХ-ын даргын суудал хангалтгүй. Барьцаа ахиулах гэж үзнэ. Тиймээс л өнөөдрийг хүртэл шийдэлд хүрч чадахгүй гацаанд орчихоод байгаа нь энэ биз.
Юутай ч Засгийн эрх баригчид, МАН-ын удирдлагууд, тэдний хамаарал бүхий томчууд энэ өдрүүдэд яав гэмээр нам жим, өр зөөлөн болчихоод байна. Тэд угаасаа ингэдэг. Миеэгомбын Энхболдын Засгийн газрыг унагахын өмнө, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг углаашаар далимдуулахын өмнө, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан Үндсэн хуулийн цэцтэй холбоотой Х.Баттулгыг “зайлуулах” дэглэл тэргүүт зохион байгуулалт, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг зарлахын өмнө, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахын өмнө өнөөдрийн нам гүм улс төр гээд нэг технологи өрнөж байгааг хэлэх нь илүүц биз ээ.
| УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |