• Өнөөдөр 2026-03-27

Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй

2026-03-27,   198

       АН, МАН-ын дотоодод өрнөж буй, гадагшаа хийж буй сүүлийн өдрүүдийн улс төрийг сайн анзаарвал баялгийн хулгайчид эргэн амилжээ. Эрх баригч МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий гишүүд АН-тай сүлбэлдэж төрийн ажлыг гацаав. АН-д болсон дотоод сонгуульд МАН-ынхан оролцож, бөөн будлиан тарьсныг гишүүд нь ил тод зарласаар байна. Үүний ард нам дамнасан бүлэглэл, нүүрсний хулгайчид л байгаа. Тэд гэнэт яагаад амь оров
 

Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группын удирдлагуудад Оюу Толгой төсөлд Монголын эрх ашгийг хангахыг шаардсан. Ус бохирдуулсны төлбөрөө төл гэсэн. Баялгийн эзэд өгөөж хүртэхгүй байгаа учраас Оюу Толгой төслийн ногдол ашгийг 2026 онд багтаан олгохыг хатуу сануулсан. Үүний хариу нь АН-ын улстөржилт, МАН-ын зарим гишүүний төрийг гацаасан урвалтаар илэрч байна. Рио Тинтогийн санхүүгийн мөлжлөгийг сөрсөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах улс төрийн ард захиалагч байгаа нь хэнд ч тодорхой байна.

 
     Огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамсаатнууд Оюу Толгойгоос 20 сая ам.доллар авсан нь олон нийтэд ил болсон. Тэд хулгайн энэ мөнгөөрөө Рио Тинтогийн захиалгаар Монголын төрийг хүчгүйдүүлэх, замд нь тээг болон зогсоод шударга ёсыг шаардаад байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байдгаа барж байна. Үүнд АН татагдан орж, үндэсний аюулгүй байдлыг ганхуулах хэмжээний хортой улс төр хийж байгаа нь даанч харамсалтай. Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр хүчгүйдэх, бөхийх ёсгүй юмсан.

Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188