• Өнөөдөр 2026-03-27

Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно

     Чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр  Киргизстаны Бишкек хотод эхэлнэ. Энэхүү тэмцээнд 350 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Зургаан хоног үргэлжлэх уг тэмцээний салхийг сонгомол бөхийн тамирчид хагалж, чөлөөтийн эрэгтэйчүүд хаах аж. Тус Азийн аваргад манай улсаас сонгомол бөхийн төрөлд 55 кг-д М.Даваабанди, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.

     Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.

 


Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188