• Өнөөдөр 2026-03-26

МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа

    Монголын үндэсний бөхийн холбоо "Ойдов хөгжил сан"-тай хамран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, "Ойдов хөгжил сан"-гийн Удирдах зөвлөлийн дарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгө, дэлхийн хошой аварга З.Ойдов нар гарын үсэг зурав. Тэд өсвөр насны хүүхдүүдэд үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

   Энэ жил Монгол Улсад хүүхдийн зуслан үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд "Ойдов хөгжил сан"-гийн дэргэдэх “Цагаан Нуга”хүүхдийн зусланд Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчдыг амрааж, үндэсний бөхийн дугуйлан хичээллүүлэхийн зэрэгцээ тэдний бие бялдрыг сайжруулах, хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

    Сургалтыг Монгол Улсын XX зууны манлай тамирчин, З.Ойдов, Ардын багш, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчин, "Цагаан нуга" хүүхдийн зуслангийн захирал, техникийн ухааны доктор П.Баясгалан багш нар удирдан явуулна. Үндэсний бөхийн зуны зусланд 8-16 насны сурагчид 2026 оны зургадугаар сарын8-ны өдрөөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 7-10 хоногоор хамрагдах боломжтой  юм.  “Санамж бичигт” гарын үсэг зурсан талууд зуслангийн төлбөрт 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

 


 

 


МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-26 13:12:37
    Зочин: Монголд бөхчүүд шиг хэрэггүй улс алга даа, уг нь бөх цөөн тусмаа улс оронд хэрэгтэй, нийгэмд ямар ч хэрэггүй шимэгч дээр монголыг дүүргэх нь ээ хүүрнүүд чинь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188