МЭС ЗАСЛЫН АРД ЭМЧ, СУВИЛАГЧИЙН ЗАЛБИРАЛ ХАМТ ОРШДОГ
-Сайн байна уу. Гоо сайхны салбар руу орсон түүхээс яриагаа эхлэх үү?
-Би “Этүгэн” их сургуулийг 2011 онд төгссөж, зургаан жил Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн газар ажиллаж байсан. Тэр хугацаандаа Удирлагын академид суралцаж байлаа. Үүний дараа гоо сайхны мэс заслын салбарыг сонирхож эхэлсэн. Яг манай улсад гоо сайхны мэс заслаар мэргэшсэн сургууль байхгүй. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүүний мэс заслын тасагт ажиллаж, суралцсан. 2018 оноос гоо сайхны хагалгаа хийж эхэлсэн. Энэ салбар руу орсон нь жаахан сонин. Би гоё машинд дуртай. Гэхдээ улсын эмнэлгийн түргэний эмч тэр машиныг шударгаар хөдөлмөрлөөд авах хэцүү. Би залуу байгаа дээрээ мөрөөдлөө биелүүлмээр байна шүү дээ. Бас эр хүн л болсон хойно амьдралаа дээшлүүлмээр байдаг. Тэгээд эмнэлгийн салбарын хамгийн өндөр цалин хаана байна гэж судалсан. Тэгээд энэ салбарыг сонгож байсан даа. БНСУ-аас туршлага судалж, практик дээр хэрэгжүүлж явдаг даа. Ер нь хагалгаа бүрийн ард эмч, сувилагчийн залбирал хамт байдаг.
-Манай улсад ямар төрлийн гоо сайхны хагалгаанууд хийгддэг вэ. Хүмүүс хөх томруулах, өөх соруулах зэрэг хагалгаагаар л төсөөлдөг шүү дээ?
-Манай эмнэлэг гоо сайхны эмчилгээ болон хагалгаа гэсэн хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Миний хувьд өөх соруулах, өөх шилжүүлэн суулгах, хөхний хагалгаа, биеийн унжсан арьс авах хагалгаа хийдэг.
-Биеийн унжсан арьс авах хагалгаа анхаарал татаж байна. Ер нь хүн болгон хийлгэж болдог уу?
-Дэлхий нийтээрээ таргалалтын эсрэг тэмцээд явж байгаа. Өөх соруулах хагалгааг зөвхөн гоо сайхны зорилгоор хийдэггүй. Биеийн бусад хэсгээрээ туранхай ч хэвлийн хэсгээрээ турдаггүй хүмүүс байдаг. Энэ нь удаан үргэлжилсэн тохиолдолд хүний нуруу, хөл, гар өвдөж үе мөч ачааллаж эхэлдэг.
Харин биеийн унжсан арьсыг өндөр жинтэй байж байгаад огцом турсан. Эсвэл олон удаа төрсөн, ихэр жирэмсэлсэн хэвлийн арьс нь татагдахаа больсон хүмүүс хийлгэдэг. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнөөр тураад дараа нь хийлгэдэг хагалгаа гэж ойлгож болно.
-Өөх шилжүүлэн суулгах хагалгааны талаар?
-Өөх соруулах хагалгаанд ороод хүмүүс жин хасна гэж ойлгоод байдаг. Гэхдээ тийм зүйл байхгүй. 90 кг жинтэй хүнээс таван кг өөх соруулсан ч жин нь өөрчлөгдөхгүй. Харин биеийн галбир л засагдана.
-Хагалгаанд орохоор ирсэн хүмүүст юуг зөвлөдөг вэ?
-Би үйлчлүүлэгчтэйгээ эхлээд уулзалт хийж, ярилцдаг. Ингэхдээ эмнэлэг, орох гэж байгаа үйлчилгээгээ сайн судал, сэтгэл зүйгээ бэлд гэж хэлдэг. Архаг хууч өвчтэй, биедээ ил шарх, идээд үрэвсэлтэй, дархлааны систем унасан. Олон жил нэг өвчнөөр өвдсөн эсвэл хавдартай хүнд гоо сайхны хагалгаа хийхгүй. Тиймээс юу хүсэж байгааг нь ярилцана. Шаардлагатай үзлэг, оношилгоонд хамруулна. Үүний дараа ажилбар хийгдэх эсэх нь яригддаг.
-Хүлээлтийн зөрүү гарах нь олон уу. Юун дээр илүү их алддаг вэ?
-Мэдээж байна. Манайхан өөр хүний зураг бариад би яг л ийм хөхтэй, бөгстэй болмоор байна гээд хүрээд ирдэг. Энэ боломжгүй яагаад гэвэл хүн бүрийн ясны бүтэц, дархлаа, бие гээд бүгд харилцан адилгүй байдаг. Эмч мэдрэмж, онол дээр тулгуурлан хагалгаагаа хийнэ. Үүний дараа тухайн хүний онцлог, амьдарлын хэмнэлээс шалтгаалан хүлээлтийн зөрүү үүсэх магадлалтай. Юм хийж байгаа хүн хэзээ нэгэн цагт эсэргүүцэл, доромжлолтой нүүр тулах нь тодорхой. Тиймээс миний ур чадвар үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхгүй.
-Гоо сайхны мэс засал хийлгэх тохиромжтой бас тохиромжгүй гэсэн насны ангилал бий юү?
-Гоо сайхны хагалгаа учраас насан хүрсэн хүмүүст хийгдэнэ. Гэхдээ цөөн тохиолдолд эрүүл мэндийн шаардлагаар хүүхдэд хийх үе гарна. Нэг удаа 16 настай охин аав, ээжтэйгээ зөвлөлдөөд хөхний хагалгаанд орж байсан. Жааханх байхдаа найзтайгаа тоглож байгаад юм шидэхэд нь нэг хөхийг нь онож, судсыг нь тасалсан. Тэгээд нэг хөх нь огт ургаагүй. Ийм тохиолдолд нөхөх сэргээх хагалгааг насан хүрээгүй хүнд гэр бүлийн зөвшөөрөлтэй хийнэ.
Харин бусад тохиолдолд байгалийн жамаар бидний биед жил ирэх тусам өөрчлөлт гардаг, хөгширдөг, унжилт үүсдэг. Тийм учир хөхний имплантыг эмч нь олон жил өөрт нь зохицолдсон байхаар тооцож сонгож хийдэг. Өөрөөр хэлбэл 10, магадгүй 20 жилийн дараа ч хэлбэрээ аль болох хадгалах нь чухал.
-Ямар ч хагалгааны дараа гам барих, сорви эдгэх хугацаа бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай улсад сорвины асуудал их яригддаг. Гадаадад янзын цэвэрхэн оёдог монгол эмч нар болхи гэх ярьдаг. Үүнд эмчийн ур чадвар, оёдлын утас, цаг уурын нөхцөл байдал, эмчлүүлэгчийн арчилгаа гээд олон зүйл нөлөөлдөг. Арьс хэр чийглэг байна тэр чинээгээрээ оёдол гоё байдаг. Тиймээс эмчлүүлэгчдээ хэчнээн гоё оёдол байлаа ч манай орны цаг агаараас хамаарч үрчийх тохиолдол гарна. Тиймээс арьсаа оёдол эдгэсний дараа сайн чийгшүүлэхийг зөвлөдөг.
-Тэгвэл гоо сайхны бус мэс заслын оёдлын тухай?
-Хүмүүс эмч нарыг оёдлоор нь дүгнээд байдаг. Улсын эмнэлгийн эмч нар амь насны заалтаар ихэвчлэн яаралтай нөхцөлд хагалгаа хийдэг. Тэр иргэний амийг аварлаа гэж хүмүүс ярьдаггүй хэр нь дараа нь үүссэн оёдлын шархыг л яриад байдаг. Тухайн цаг үед эмч юуг туулж амийг нь аварсан гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ.
.png)
-Та хүзүү гилжгий засах мэс заслыг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүйй хийдэг байх аа. Яагаад төлбөргүй хийх болсон бэ?
-Хавдар судлалын эмнэлэгт байх үеэсээ хүзүү гилжгий засах мэс заслыг хийж эхэлсэн. Монголд энэ төрлийн хагалгааг ховор хийдэг. 2021 онд нэг залуу над дээр хагалгааг орох гэж ирсэн юм. Анх ирэхдээ уулзаад зөвлөгөө аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа банкнаас зээл аваад ирсэн. Тэгээд яагаад 20 минутын хагалгааг хийлгэхийн тулд энэ хүн зээл авах ёстой гэж би үнэгүй хийе гэж шийдсэн. Үүнийг ажилласан байсан эмнэлгүүд маань ч уриалгахан дэмжсэн. Одоогийн байдлаар 180 гаруй хүнд хийсэн байна. Ер нь энэ хагалгаанаасаа хамгийн сайхан мэдрэмжийг авдаг.
-Тэгвэл гоо сайхны мэс заслын эмчийн бодлоо хамгийн сайхан гоо сайхан гэж юу вэ?
- Та сайхан бүсгүй гэхдээ илүү сайхан байх эрхтэй учраас л гоо сайхны хагалгааг ордог. Дэлхий нийтээр гоо сайхны стандарт өөр шүү дээ. Тийм хүнийг гоо сайхны бэлэгдэл гэсэн ч зүйл байхгүй. Тиймээс өөртөө итгэлтэй байгаарай.
.png)
| Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ |
|
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |