
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Юрагийн Ариунжаргал гэдэг. Би одоо 12 настай. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг.

-Миний дүү соробан сампингаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Би одоо соробан сампингаар хоёр дахь жилдээ хичээллэж байгаа.

-Яагаад соробан сампингаар сонирхож хичээллэх болсон юм бэ?
-Анх манай ах соробан сампингийн дугуйланд явдаг байсан юм. Тэгээд ахыг агаар дээр тоо бодож байгаад хараад гайхсан. Тэр соробан сампингийн тоо бодох арга нь надад гоё санагдаад ахыгаа дагаад явж эхэлсэн.

-Ах нь одоо соробан сампингийн тэмцээнд ордог уу?
-Агаа наймдугаар ангид ороод соробан сампингаар хичээллэхээ больсон. Одоо бүжигчин болсон байгаа. Ардын бүжиг, чөлөөт бүжгээр хичээллэдэг. “Говийн жонон” бүжгийг их сайхан хийдэг.
.jpg)
-Чи соробан сампингийн улсын аваргын тэмцээнд хэдэн удаа орж байсан бэ?
-Би соробан, сампингийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцож байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, мөнгөн цом авсан. Тэгээд л Гүрж Улсад болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг хүртсэн.
.jpg)
-Гүрж Улсад болсон дэлхийн цомын тэмцээнд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Би Гүрж Улсад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд аавтайгаа цуг явж, оролцоод мөнгөн медаль, мөнгөн цом хүртсэн. Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль медаль тэр мөч үнэхээр гоё байсан. Би чадлаа шүү дээ гээд дотроо их баярласан. Аавыгаа харсан чинь аав, баярлаад уйлаад л байсан.

-Дэлхийн цомын аваргад хэдэн орны хүүхдүүдтэй, ямар төрөл ангилалд өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн бэ?
-Гүрж Улсад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 85 орны 1500 хүүхэд өрсөлдсөн. Маш том чанар, чансаатай дэлхийн цомын тэмцээн байсан. Би элементарны ангиллын төрөлд мөнгөн медаль, мөнгөн цом хүртсэн. Энэ элементарны ангиллын төрлийн арга нь агаар дээр сампингаа төсөөлж боддог арга байгаа юм.
.jpg)
-Шатар, даамын спортоор бас давхар хичээллэдэг юм уу?
-Би шатрын нүүдэл заалгаж, тоглож сураад зургаан жил болж байгаа. Харин даам тоглож сураад 2-3 жил болж байна.
.jpg)
-Чамд шатрын тэмцээнээс хүртсэн хэдэн медаль байгаа вэ?
-Надад шатрын Өмнөговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 14 медаль байгаа. Ихэнх медаль нь Өмнөговь аймгийн “Цодгор хүү” тэмцээний медаль байгаа юм. Харин даамын тэмцээний хоёр алтан медаль бий. Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний жилдээ долдугаар байр, дараа жил нь IV байрт орж байсан.
-Даам, шатрыг нэг багш заадаг уу?
-Үгүй ээ, хоёр өөр багш зааж байсан. Одоо заахаа больсон. Гэртээ манайх гэр бүлээрээ шатар тоглодог. Цагаан сараар манайх гэр бүлийн аварга шалгаруулах тэмцээн явуулдаг. Манай Гурвантэс суманд шатар, даамын багш байхгүй болсон болохоор оюун ухаанаа хөгжүүлэх гэж соробан сампингийн дугуйланд хичээллэж байгаа.
-Танай Гурвантэс суманд хүүхдийн спорт, урлагийн хэдэн дугуйлан, секц байдаг вэ?
-Соробан сампин, сагсан бөмбөг, волейбол, бүжгийн дугуйлан бий. Би бас соробан сампингаас гадна бүжгийн дугуйланд явдаг.
-Ямар төрлийн хичээлдээ хамгийн их дуртай вэ?
-Надад эрүүл мэндийн хичээл хамгийн гоё, сонирхолтой санагддаг. Эрүүл мэндийн хичээл амархан, амьдралд их ойрхон болохоор хурдан ойлгогддог.
-Одоо соробан сампингаар үргэлжлүүлээд хичээллэх үү. Өөр спортын төрлөөр хичээллэх сонирхол бий юу?
-Энэ хавар болох тэмцээнд яваад медаль хүртэж, олон улсын тэмцээний эрх аваад олон улсын тэмцээнд ээжийгээ дагуулж явах бодолтой байгаа. Хэрэв медаль хүртэж чадахгүй бол усан спортоор хичээллэж үзэх сонирхол бий.
-Чи усан сэлэлтийн спортоор хичээллэх сонирхолтой юм уу?
-Тийм ээ, би усан сэлэлт, төгөлдөр хуур, үкүлэлэгээр хичээллэх сонирхолтой. Би гадаадад аялж явахдаа усанд бага зэрэг сэлж сурсан. Бээжин хотод байхад Өвөр Монгол ах надад сэлж сурахыг зааж өгсөн. Манай суманд бассейн байхгүй. Харин аймгийн төвд бассейн байгаа.
-Хөгжим тоглож чадах уу?
-Төгөлдөр хуур бага зэрэг тоглоно. Харин үкүлэлэ бол тоглож чадахгүй. Гэхдээ тоглох сурах гээд заалгаж байгаа. Аав надад үкүлэллэ хөгжим авч өгсөн. Манай Гурвантэс суманд хүүхдэд зориулсан дугуйлан цөөн байдаг. Олон төрлийн дугуйлан байвал хүүхдүүд илүү их зүйлийг сурч, өөрсдийгөө хөгжүүлнэ гэж боддог.
| Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан |
|
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 07:00:00
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |