• Өнөөдөр 2026-03-27

“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО

       Уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчдийн авьяас чадварыг үнэлж урамшуулах зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн мод–2025” наадмын цомын эзэд өнөөдөр тодорно.


                Энэ жилийн наадамд 183 уран бүтээлч бүтээл туурвилаа ирүүлснээс эцсийн шатанд 74 уран бүтээлч тунаж үлджээ.“Мөнгөн мод” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл, нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судалгаа зэрэг 14 төрлөөр шилдэг уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом болон мөнгөн шагналаар урамшуулах юм.

 


“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188