Аравхан сартай нярай нүд ирмэхийн зуурт, арав гаруйхан настай хүү гэр дотроо бүлтийтлээ сууж байгаад, цэл залуухан хоёр хүн аймгаасаа хотод ирээд л, хорь гаруйхан настай залуу эзэнгүй айлд модон тавиур дээр хөлөө тавьсан байдалтай үерт урсчихлаа, нэг шөнийн дотор. Таван хүний эрдэнэт амь үерийн бохир усанд зүгээр л урсчихлаа. Өглөө гэрээсээ гарахдаа, эсвэл гэртээ тав тухтай суугаа хэн амиа алдана гэж бодох юм, арван сартай үрээ өвөр дээрээ суулган явахдаа хэдхэн мөчийн дараа үерийн усанд урсгаад үүрд алдчихна чинээ ямар аав, ээж санах билээ. Ерөөсөө гэртэй нь гэртэйгээ, машинтай нь машинтайгаа, явган нь явганаараа л хөвчихлөө.
Нүдэн балай, чихэн дүлий, ард иргэдийнхээ үгийг сонсдоггүй, аливааг амар хялбараар шийдэх гэсэн албан тушаалтнуудын горыг хүний нялх үр амслаа. Хотоо зөв төлөвлөсөн бол үгүйдээ л үерийн аман дээр буусан айл өрхийг удаа дараа хариуцлагатайгаар шаардлага тавиад ч болов нүүлгэсэн бол энэ олон айл, эрдэнэт хүний амь эрсдэхгүй байсан, хүн болж мэндлээд аравхан сар болж байсан хүүхэд өнөөдөр эндэхгүй байлаа. Гэвч урьдчилж арга хэмжээ авсангүй, хэнд ч шаардлага тавьсангүй, түрүүчийн бороо, үерлэлтээс ч санаа авсангүй байсаар дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдлээ. Стандартад нийцсэн зам, сувгаа барьдаггүй юм гэхэд үерийн аман дээрх айлуудаа бүрэн дүүрэн нүүлгэсэн бол.
Мэдээж иргэд очиж буух газаргүйдээ эсэргүүцэж, үг авахгүй зүйл бий. Гэсэн ч удаа дараа шаардлага тавихгүй ганц, хоёрхон очсон болоод, эсвэл албан бичигхэн хүргүүлсэн болоод л “Маньд ямар хамаатай юм” гэсэн шиг орхидог сэтгэлгүй, хариуцсан ажлаа халтуурддаг улсын гор дэндүү гэмээр харамсалтай гарлаа. Ус зайлуулах шугам сүлжээ гээч нь нийслэлд үнэндээ холын мөрөөдөл, үлгэр домог шиг л болчихсон байдал л өнөөдөр олон тооны айл өрхийг эд хөрөнгө, амиар нь хохироож, ажлаа тараад явж байхдаа л машинтайгаа усанд хөвж, бүүр түүрхэн амьд гарч, "Золоор амьд гарлаа" гэж азаа үзэн амьдарч явна. Уулын аман дээр байгаа айлуудыг нүүлгэхгүй бол хүчтэй усан борооноор усанд автана, урсана гэдгийг бодож төвдөх юмгүй. Ямар ч хотын дарга үүн дээр толгойгоо гашилгаад, яах вэ гэж шаналамгүй. Хэнд ч ойлгомжтой энэ асуудалд анхаарал тавьж, иргэдийн аюулгүй байдлыг урьдчилан сэргийлсэн бол өнөөдөр хүний амь эрсдэж, хөөрхий нярай аав, ээж хоёрынхоо өврөөс унан, хүйтэн усанд урсахгүй байсан. Шөнө дунд гүүрэн дороос нярайн цогцос олдож байхад хот хариуцсан дарга, шадар сайд юу бодож зогссон бол. “Угаасаа ийм эрсдэлтэй байсан, үерийн аман дээр буусан чинь буруу, та нарын хохь” гэх байсан уу. Үерийн амнаас холдуулах, аюулгүй, эрүүл орчинд амьдруулах үүрэг хүлээж, дарга даамлынх нь суудалд суусан биш үү. Эсвэл хүний амь эрсэдчихээд байхад ар гэрийнхэнд нь байр өгнө гээд л санаа амрах уу. Хэчнээн хүний амийг авч, оронд нь байр өгөх нь вэ. Үр хүүхэд, хань ижил, аав, ээжээс нь илүү үнэт зүйл байхгүй шүү дээ.
Тиймээс одоо ажлаа жинхнээсээ хиймээр байна аа, удирдлагууд аа. Аргацаагаад, дутуу дулимаг хийсэн болоод, урд хормойгоо, хойд хормойгоороо нөхөж, нүглийн нүдийг гурилаар хуурч явсаар байвал тэр бүхний чинь горыг дахиад л хэн нэгэн эрдэнэт хүн амиараа төлөх болох нь. Арван сартай алгын чинээ үр минь томчуудыг уучлаарай, ахиж аав, ээждээ эргэн төрөөрэй.
| АРГАЦААСАН АЖЛЫН ҮР ДҮНГ ЧИНЬ АРВАН САРТАЙ ХҮҮХЭД АМИАРАА ТӨЛЛӨӨ |
|
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |