• Өнөөдөр 2026-04-02

А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна

2026-04-02,   198

           УИХ-ын А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

     Тэрбээр "Яах гэж 126 гишүүнтэй болсон юм, яах гэж нийгмийн бүлгийн төлөөллийг олноор оруулья, жендерийн тэгш байдлыг хангая гэсэн юм. 46 гишүүнтэй байхад цөөн хэдэн хүн дохиураар шийдвэр гаргаад байна, ямар ч мэтгэлцээн болохгүй байна гэж ярьж, тухайд үедээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүртэл хийж байсан. Энэ өөрчлөлтийн үр дүнд парламентад гишүүд зоригтойгоор үгээ хэлж, өөр салхи сэвэлзэж байхад, болохгүй гээд хуучин руугаа түлхээд байгаа зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр эв нэгдлээ сахина гэсэн бол парламентын засаглалаа хамгаалах хэрэгтэй. Парламентын дуу хоолой, залуу гишүүдийг айдсаар удирдахаа больж, улс төрийн өшөө авалтаа зогсоомоор байна. Х.Булгантуяа чуулганы хуралдааныг даргалсныхаа төлөө яагаад өнөөдөр төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан ч биш, бүр авсан гэдгээр ял тулгуулаад явж байгаа юм бэ. Х.Булгантуяа ямар төрийн эрх мэдлийг халаасандаа хийчихээд явж байгаа юм уу.  Д.Амарбаясгаланг гэхэд намын даргад өрсөлдөнө гэхэд л алуурчнаар нь дуудлаа шүү дээ. Ерөөсөө энэ бүх улс төрийн өшөө авалтаа болимоор байна" гэв.


А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-04-02 12:55:15
    тийм: Тийм шүү, улс төрийн хэлмэгдүүлэлтээ үтэр түргэн зогсоо.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188