Онцгой байдлын албан хаагчид, аврагч нар бэлэн гоймон, шөлний тосонд хайрсан боорцогоо цүнхлээд, “улаан” гар, нүцгэн хөлөөрөө гал түймэр унтраахаар явдаг байсан цаг одоо ч үргэлжилж байна гэвэл итгэх үү, та нар. Албан хаагч нь гарынхаа арьсыг түймэрт хуйхлуулж, битүү цэврүүтүүлж, хоёр хацраа хайрагдтал, хөлийнхөө улыг түлэгдтэл алхаж, гал түймэр унтраадаг 20 жилийн өмнөх байдал бахь байдгаараа үргэлжилж байгааг бид Дорнод аймгийн Халхгол суманд гарсан гал түймрийн үеийн шууд дамжуулалтаар харлаа.
Хэрэв Монголын төр, Онцгой байдлын газар албан хаагчдаа боддог, тэдэндээ хайртай, өгсөн төсвөөр нь техник хэрэгслийг нь бэлддэг, цаг агаарын нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч, тактик төлөвлөгөөтэй ажилладаг удирдлагатай, хүнээ гэсэн сэтгэлтэй, хэдэн бор албан хаагчаа өөрсдийнхөө зугаа цэнгэлээс өмнүүр тавьдаг даргатай байсан бол мөн ч олон аавын хүү амьд байх байлаа.
.jpg)
Ой хээрийн түймэр унтраагаад ирсэн албан хаагчдадаа тушаал буулгаж, бороо шивэрсэн өглөө ойн түймэр унтраах үүрэг өгөөгүй, түймэр унтраахаар явсан албан хаагчдаа сураггүй алга болсон даруйд нь эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй шуурхай явуулсан бол “Ми-8” онгоцны ослоос мөн ч олон албан хаагч амьд үлдэж, өдийд тэд албаараа бахархаад, элэг бүтэн, эрүүл саруул, гавьяаныхаа амралтад сууж байх байлаа. Хэрэв тэд амьд байсан бол мөн ч олон айлын амьдрал бүтэн, олон аавын хүү дүрэмт өмссөн албан хаагчдыг хараад санааширч, харууслын гуниг, харц шидэлж, “Аав аа” гэх үгийг амандаа бувтнаж, зүрхэндээ шархтай, голоо зурж амьдрахгүй байх байлаа.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хонин нуга хэмээх газар 2007 оны зугадугаар сарын 14-ний өдөр гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай “Ми-8” нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын 15 шүхэрчин, гал сөнөөгч, онгоцны экипажийн дөрөв, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлсөн байдаг. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар товгор уулын зүүн энгэрт далайн түвшинээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрсэн эмгэнэлтэй хэрэг гарч, 15 онцгой байдлын албан хаагч ослоор амиа алдсан билээ.
Тухайн үед ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр “Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан байдаг. Цаг агаарын мэдээгээр тухайн үед бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн гэсэн дүгнэлт гарч байсан” юм. Тэгвэл уг хэргийн буруутан өдийгөөс төдий хүртэл олдоогүй байгаа.
2007 он
.jpg)
Талын түймэр унтраах техниктэй, ганц ширхэг шүршигч онгоцтой байсан бол гурван аавын хүү, гурван албан хаагч улаан галд халуун амиа өгөхгүй хэдэн бүлтгэр үртэйгээ халуун дулаан амьдарч байх байлаа.
Тодруулбал, Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газарт 2012 оны есдүгээр сарын 10-нд гарсан ой хээрийн түймрийг унтраах гэж явсан Онцгой байдлын гурван албан хаагч хайрагдаж, халуун амиа галд, талын түймэрт өргөж байсан аймшигт хэрэг гарч байлаа. Мөн тус түймрийн үеэр хоёр албан хаагч 60-70 хувийн түлэгдэлтэй, үхэл, амьдралын заагт эмнэлэгт хүргэгдэж байсан юм.
Тэдний дунд "Чи арай залуугаараа амьд үлдэх хэрэгтэй" гээд 19-хөн настай гал сөнөөгчийнхөө цээжийг дараад, өөрөө түлэгдэж, амиа алдсан" гэх хүртэл бий.
2012 он
Энэ бол ердөө хоёрхон түймэрт 17 албан хаагчийн амиа өгсөн баримт. Түлэгдэж, хайрагдсан, эрүүл мэндээрээ хохирсон албан хаагчийн тоо үүнийг лав хэд нугалах байх. Гэтэл арав, хориороо алтан амиа өгсөн алба нь өдгөө тэдний үеийнхээс дээрдсэн нэг ч зүйлгүй, бүр дордчихсон, олон хавар, намрын түймэрт мөр зэрэгцэн зүтгэж явсан албан хаагчид нь “улаан” гараараа гал унтраагаад, хүрз үүрээд 100 гаруй километр газар хөлөөрөө гүйж явна. Өнөөх л 20 жилийн өмнөх юу ч үгүй хоосон байдал арилаагүй, хөгжилгүй, хүнээ бодсон шийдвэргүй, гартаа барих техник хэрэгсэлгүй, суугаад явах машингүй ч эх орныхоо төлөө хэмээн зүтгэж байгаа албан хаагчдаа эргэж нэг ч хардаггүй удирдлагуудтай байгаадаа олон зуун гэр бүл харамсаж, гомдож суугаа нь дамжиггүй.
Үүнийг нотлох жишээ нь, Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар гарсан хээрийн түймрийн үеэр ажиллаж буй албан хаагчдын яриа, байгаа төрх нь олон таван үггүйгээр илчилж өглөө.
“Савхин бээлий өмсөөд гар цэврүүтээд түлэгдчихжээ. Салхины аясаар нааш, цааш хийсэх галын дөлөнд малгайны орой шатчихлаа. Техник, хэрэгсэл хангалтгүй байгаагаас болоод 100 гаруй километр алхаж, түймэр унтрааж байна” гэх байдаг л жишээ болгож ярьсан албан хаагчийн сэтгэл сэмшрүүлж, зүрх өвтгөсөн яриа олон хүнд ухаарал болсон болов уу. Харин дарга нар яагаа бол...
Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор ажиллахдаа шатахуун бага хэрэглэдэг, жижиг оврын онгоц хэрэглэх нь зөв. Томилолтын баг өдөртөө очиж, ажиллаад ирвэл хамгийн бага зардал гарах боломжтой. Томилолт гээд ар араасаа машин дагуулж явдаг байдаг илүү зардалтай байдаг" гэсэн байдаг.
Гэвч үнэндээ УИХ-ын гишүүдийг онгоцоор “аялуулж” байхаар хэдэн бор албан хаагчдынхаа гарыг амраах, байгаль эх дэлхийгээ шатаж дуусахаас нь өмнө унтраах, ус шүршдэг онгоц авчихвал илүү дээр баймаар. Гэхдээ энэ бодол хэн нэгэн даргын толгойд, бодолд орохгүй л болов уу.Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян генерал аа, хэдэн албан хаагч тань хавар, намрын түймэрт амиа өгөх нь холгүй, гараараа “дайтаж”, явган сажилж явна.
| АВРАГЧ НАР ШӨЛНИЙ ТОСОНД ХАЙРСАН БООРЦОГ, БЭЛЭН ГОЙМОНГОО ЦҮНХЛЭЭД, УЛААН ГАРААРАА ТҮЙМЭР УНТРААДАГ ХЭВЭЭРЭЭ БАЙНА |
|
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |