ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангид АШУҮИС-ийн оюутнуудтай "Оюутан цэрэг-Нэг өдөр" сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.
АШУҮИС-ийн оюутнуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй эл ажлын ач холбогдол өндөр юм.
Өнгөрсөн жилийн намар Зэвсэгт хүчний Жанжин штаб болон АШУҮИС-ийн хооронд "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг үзэглэсэн бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэхүү сургалт, сурталчилгааны ажил билээ.
Өнөөдөр 06.30 цагт АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутнууд сургуулийнхаа орчим цугласан ба гурван маршрутаар хөдөлгөөн үйлдэн, өөрсдийн хуваарилагдсан Зэвсэгт хүчний ангийн байрлалд очсон байна.

Тухайлбал, АШУҮИС-ийн Эм зүйн болон Сувилагчийн сургуулийн оюутнууд багш Д.Байгалмаа, Ж.Сэргэлэнцэцэг нарын удирдлага дор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн байрлалд 07:45 цагт хүрэлцэн очжээ.
Тэднийг ангийн Шалган нэвтрүүлэх байраар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр зохих журмын дагуу нэвтрүүлсний дараа тус ангийн удирдлага хүлээн авч, энэ өдөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцсон аж.
Сургалт, сурталчилгааны ажлын эхэнд багш, оюутнууд тус ангийн бие бүрэлдэхүүний өглөөний нэгдэлтэд хамрагдан, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, бие бүрэлдэхүүнийг жагсаах, долоо хоногийн ажлыг эхлүүлэх, үүрэг, зааварчилгаа өгөх, жагсаалын алхаагаар явах зэрэг нэгдсэн ажиллагаанд оролцов.
Үүний дараа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Шинэбаяр ангийнхаа түүх, дайчин замнал, гүйцэтгэх үүрэг, зорилго, зорилтуудын талаар танилцуулгыг хийсний зэрэгцээ БХЯ-ны сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит болон тус ангийн Дайчин алдрын танхимаар оруулан үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн шүхэр, хими, зэвсгийн үзэсгэлэнг үзүүлэн, сургалтыг явуулсны дараа багш, оюутнуудтай жагсаалын болон биеийн тамирын бэлтгэл хичээлийг зохион байгуулсан бөгөөд цэрэгжлийн гимнастикийн нэг, хоёрдугаар 16 тоот дасгалыг зааж, энэ дасгалыг цаашид байнгын хэрэглээ болгохыг зөвлөв.
Тэд үдийн хоол идсэний дараа Гардан тулааны мөн Инженерийн болон бусад хичээлд хамрагдаж, тус ангиас зохион байгуулах буухиа тэмцээнд оролцон хурд, хүч, авхаалж самбаагаа сорихын зэрэгцээ соёл, урлагийн бусад ажлыг хамтран зохион байгуулна.
Уг сургалт, сурталчилгааны ажил дараа өдрийн бага үд хүртэл үргэлжлэх ба багш, оюутнууд тун идэвхтэй оролцож байна.

Хурандаа Б.ОТГОНБАЯР
| "ОЮУТАН ЦЭРЭГ-НЭГ ӨДӨР" СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА |
|
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |