1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 25-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг гол Хатгал тосгон орчимд дунд зэргийн цөн болон харуулаас дээш мөсөн бүрхүүл ажиглагдсан байна. Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд 42 см, Хатгал тосгон орчимд 37 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Дээрх голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см их харин Эг гол болон Хөвсгөл нуур Ханх болон Хатгал тосгон орчмоор 5-45 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-35 см нэмэгдэж, 10-125 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см нимгэн, Хануй гол Эрдэнэмандал орчмоор 50 см ахиу мөстэй байна. Харин Өгий, Тэрхийн цагаан нуур 85-90 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см ахиу байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голууд 40-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-65 см ахиу харин ус судлалын Ерөө-Ерөө, Тэрэлж-Тэрэлж, Туул-Лүн харуул орчимд 5-10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, 5-85 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байна.
2. Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 55-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см ахиу харин Хэрлэн, Онон, Халх голын эхээр, 10-15 см нимгэн мөстэй байна. Дууд, Буйр, Хөх нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-15 см нэмэгдэж, 65-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болж энэ нь олон жилийн дунджаас 10-50 см ахиу байна..
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Үенч, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдэж, 20-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага харин Чигэртэй, Согоог, Булган, Чонохарайх зэрэг голууд 20-50 см ахиу зузаантай байна.
Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Яруу, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Таац, Зэгстэй зэрэг голууд болон Хар нуур, Ойгон, Тайган, Бөөнцагаан, Хөх нуурт 5-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон байна. Дээрх голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгаа бол Богд, Хүнгүй, Онги гол Сайхан-Овоо сум орчмоор мөсний зузаан олон жилийн дунджаас 5-55 см ахиу байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голууд 15-90 см зузаан мөстэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгджээ. Эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Харин Хяргас, Увс нуур 15-30 см зузаан мөстөй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
Арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
| Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна |
|
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |