Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах тухай шаардлагыг хүргүүлж байна.
Тэрбээр “АН-аас мэдэгдэл хүргүүлж байна. Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэн ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ үндсэн хуулиараа тунхагласан хуульт засаглалтай улс билээ. Гэтэл Монгол Улсын 60 гаруй хувь нь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь нь эргэлддэг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний болон эдийн эрх чөлөөнд халдсан, хязгаарласан олон шийдвэр гаргалаа. Үүнд
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон зургаан хоногийн хугацаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль гэсэн гоё нэртэй боловч хүний өмчлөлийн эрхэнд шууд халдсан иргэдийн орлогыг боомилсон хуулийг санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ дахь МАН-аараа батлуулсан.Энэхүү хуулийн үр дагаварт иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эзэмшсэн 0.7 га газраа иргэн хүсээгүй байхад бусдын шийдвэр дээр үндэслэн хураагдах нөхцөл бүрдэж, мөн хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлэхээр тусгагдсан байгаа нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдаж байна.
Х.Нямбаатар хотын даргаар томилогдсон 53 хугацаанд хотын татварын хоёр хувь болгон нэмсэн. Татварын дарамтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулж, айл өрхийн амьжиргаанд дарамт болох шийдвэр гаргалаа. Нийслэлийн 2024 оны төсвийг 1.9 их наяд төгрөг байхаар баталж, түүний 93 хувийг татварын орлогоор бүрдүүлж, иргэдийн нуруунд ачаа үүрүүлж байна.
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон 65 дахь хоногтоо замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамжлахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2024 нэгдүгээр сарын 31-ны өдөр хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор явуулах болсон нь нийтийн тээврийн хүртээмжгүй, автобусны парк шинэчлэлийн МАН-ын өмнөх дарга нар хулгайлсан энэ үед гадаа -30 хэм хүрч хүйтэрч байхад хувийн тээврийн хэрэгслээрээ зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах эрхийг ноцтой зөрчиж байна. Х.Нямбаатар нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээс гадна Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрхэнд ноцтойгоор удаа дараа халдсан гэж үзэж дараах хоёр шаардлагыг гаргаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн хуулиар олгогдсон олон эрхэнд бүдүүлгээр халдсан явдалдаа уучлалт гуйж захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 65.1.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж тус хуулийн 65 дугаарт заасны дагуу засаг даргад хариуцлага тооцох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын огцруулах шаардлага гаргаж байна.
Гэнэтийн шийдвэрийг бүтэн сайнд гаргалаа. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хүүхдийн боловсрол руу хандсан гэж үзэж байна. 1-5 дугаар ангийн интернэтгүй, гар утас, компьютергүй хэчнээн хүүхэд байгаа билээ. энэ судалгааг гаргасан болов уу. Энэ цахим хичээлд хамрагдаж чадахгүй үлдэх хэчнээн хүүхэд байгаа судалгааг гаргах хэрэгтэй. Хүүхдээ гэртээ үлдээгээд явах уу, ажлаа цахимаар хийх үү гэсэн олон асуудал байгаа. Том төсөвтэй ч тэг зогсолттой Монгол Улс болсон байна. Нийслэлийн татвар нэг хувь байсан ч хоёр хувь болгож нэмсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд түгжрэлд 900 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэхдээ одоог хүртэл дугаараар хязгаарлахаас өөр арга хэрэгжээгүй байна. Түгжрэлийг шийдвэрлэх олон арга байгаа” гэв.
| Т.БАТЦОГТ: Нийслэлийн иргэдийн эрхэд халдаж байгаа Х.Нямбаатарыг огцруулах шаардлагыг хүргүүллээ |
|
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |