-Орон даяар их хэмжээний цас орж, зудын байдалтай байгаа. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг хэрхэн хийж байна вэ?
-Улаанбаатар хотод аравдугаар сарын 30-наас хойш цас орж эхэлсэн. Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25 градуст хайлалт өгдөг. Сүүлийн хоёр хоног эрс хүйтэрч, өдрийн цагаар бага зэргийн хайлалт өгч, оройн цагаар тус хайлалт нь зам талбайд барзайлт, бөмбөлөг үүсгэж байна. Өнөөдөр уг асуудлаар холбогдох байгууллагуудтай хуралдаж, зам цэвэрлэгээний шинэ технологи турших асуудлаар хэлэлцлээ. Давс, бодисоо шөнийн цагаар болон үүрээр цацаж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа тул замын цас, мөс хайлахгүй байна.
-Хэт хүйтнээс шалтгаалж давс, бодисын үйлчилгээ муу байгаа юм байна. Тэгвэл авто зам болон явган хүний замын халтиргаа гулгааг хусах, цэвэрлэх ажлыг хэрхэн хийж байна вэ?
-Хялмаа унаж байгаатай холбоотойгоор асуудлууд үүсэж байна. Гэхдээ хотын хэмжээнд 17 цэвэрлэгээний байгууллага өчигдрөөс эхлэн хариуцсан зам, талбайгаа цэвэрлэж байгаа. Технологийн зарим өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. -25 градусаас илүү хүйтэрч байгаа тул давс, бодис цацах гэсэн хуучны технологи үр дүнгээ үзүүлэхгүй. Тиймээс бусад улс орноос туршлага судалж, химийн орц найрлага өндөртэй, -40-45 градуст цас мөсийг хайлуулах чадвартай бодисуудыг ашиглах шаардлагатай байна. Явган хүний замыг цэвэрлэсэн ч дахиж хялмаа унаж, халтиргаа үүсгэж байна. Тиймээс явган хүний зам дээр дайрга цацаж эхэлнэ. Энэ мэтчилэн технологийн өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна.
-Хот тохижилтын газрын зарим чиг үүргийг дүүргүүдэд хуваарилах ажил яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээнд асуудал үүссэн үү?
-Анхан шатны нэгжүүд болох дүүрэг, хороо нь хот нийтийн аж ахуйн ажлыг өөрсдөө гардаж хийх эрх зүйн үндэслэлтэй. Өдий хүртэл Хотын дарга, Ерөнхий менежер нь хот нийтийн аж ахуйн ажлын холбогдох тендерийг зарладаг байсан. Одооноос дүүргүүд өөрсдөө хот нийтийн аж ахуйн ажлаа гардаж хийгээд, чадавхаа бэхжүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна. Мэдээж Хот тохижилтын газрын ажилчдыг халж, солихгүй. Ажлын байрны нөхцөл, цалин хангамжийг бууруулахгүйгээр сэлгэн шилжүүлж, туршилтын хугацаагаар ажиллах боломжоор хангана. Ойлголтын зөрүү, буруу ойлголтоос үүдэж бага зэрэг асуудал үүссэн. Дүүргүүд өөрсдөө бүсчилсэн байдлаар зохион байгуулалтаа сайн хийх ёстой.
-Хот тохижилтын байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэж буй. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-70 гаруй тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагааг зарласан. Арванхоёрдугаар сарын 28-нд тендерийг нээнэ. Тендер нээгдсэний дараа Үнэлгээний хороо зохих журмын дагуу шалгаруулалтаа хийнэ. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх боломжтой. Зуслангийн бүс болон хотоос гарах чиглэлд цасны хэмжээ 40-50 см зузаантай байгаа. Улаанбаатар хотын хувьд авто зам, явган хүний замууд дахь халтиргаа гулгааг арилгах ажлыг эхний ээлжид зохион байгуулна. Мэдээж дулааны улирал шиг зам талбайг харлуулж, цэвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл хөрсний хэм маш хүйтэн, хөлдөлт ихтэй байгаа энэ үед одоо ашиглаж байгаа бодис, давс үр нөлөө үзүүлэхгүй байна. Тиймээс өөр төрлийн бодис ашиглана.
-Аж ахуйн нэгжүүд орчны 50 м зам талбайгаа цэвэрлэх ёстой. Энэ чиглэлээр уриалга, аян зохион байгуулж байгаа юу?
-Жилд найман удаа хотын хэмжээнд их цэвэрлэгээ хийдэг. Голчлон хавар, намрын улиралд үүсдэг хур хог хаягдал, шарилж, цас цэвэрлэгээний үеэр уг цэвэрлэгээг хийдэг. Өчигдрөөс эхлэн дүүргүүд цас, цэвэрлэгээний аян эхлүүлсэн. Шинэ жил болох гэж буйтай холбоотойгоор бүх дүүргүүд цас цэвэрлэгээтэй холбоотой аян зохион байгуулна.
| М.БАЯРАА: Цаг агаарын хэм хөрсөн дээр -45 градус хүрч байгаа тул давс, бодис үр дүнгүй байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |