Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь 2016 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулах, сүрьеэд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын дунд идэвхтэй илрүүлэлт хийх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.
2022 оноос Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төсөл”-ийн 2-р шатыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 8-нд төслийн хаалт боллоо.
2022-2023 оны байдлаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтал 13,439 хүнийг явуулын үзлэгийн багаар үзлэгт хамруулж 1,157 хүнээс цэрний сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулсан бөгөөд 264 сүрьеэтэй тохиолдлыг эрт үед нь оношилж эмчилгээнд оруулахаар харьяа дүүргийн диспансерт шилжүүлж ажиллалаа.
Мөн энэ шатны төслийн хүрээнд гэрийн үзлэгийн явуулын багийг ажиллуулж эхэллээ. Энэ баг нь хороо, ӨЭМТ-д хүрч ирж чадахгүй байгаа хүн амд гэрээр нь очиж үзлэг шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд рентген оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны програм нэвтрүүлсэн нь онцлог байлаа. 2022 оны 10 сараас хойш 2,041 хүнийг гэрээр нь очиж шинжилгээнд хамруулаад байна.
ХӨСҮТ болон Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерийн лабораторуудад цусанд сүрьеэгийн халдвар илрүүлэх интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг анх удаагаа шинээр нэвтрүүллээ. Энэ ажлын хүрээнд тус нэгжүүдэд шинжилгээний аппарат, урвалж оношлуур, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг ханган нийлүүлсэн.
Шинжилгээний шинэ арга нэвтрүүлсэнтэй холбоотойгоор лабораторын хүний нөөцийг сургаж бэлтгэх, хяналт үнэлгээ хийх, шинжилгээний заавар боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгууллаа.
Интерферон-гамма тодорхойлох шинжилгээний аргыг нэвтрүүлснээс хойш Нийслэлийн төвийн зургаан дүүргийн сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтал, 0-16 насны 1,988 хүүхдэд шинжилгээ хийсэн ба үүнээс 436 (22%) сорьцонд сүрьеэгийн халдвар тодорхойлогдлоо. Эдгээр хүүхдүүдийн 60 гаруй хувь нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдаад байна.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдсан тохиолдолд сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг 83 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс сүрьеэгийн өвчлөл өндөртэй улс орнууд урьдчилан сэргийлэх эмчилгээнд онцгой анхаарал хандуулахыг зөвлөсөн.
2024 оноос хойш төслийн 3-р шатыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд төслийн хамрах хүрээг тэлэх, интерферон-гамма тодорхойлох шинжилгээг гүйцэтгэх нэгжийн тоог нэмэгдүүлэх, сүрьеэгийн оношлогоонд хиймэл оюун ухааныг ашиглах, хүүхдийн сүрьеэгийн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэг олон ажлуудыг төлөвлөөд байна
| Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж дууслаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
Манай улсаас “САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд 55 тамирчин өрсөлдөнө
2026-03-26 16:54:26
Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо
2026-03-26 16:37:49
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
2026-03-26 14:56:14
МӨРӨӨДӨЛ
2026-03-26 14:44:37
У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар Туркийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2026-03-26 13:32:12
МҮБХ, “Ойдов хөгжил сан”-тай санамж бичиг байгууллаа
2026-03-26 13:08:10
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 30–65 НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООНО
2026-03-26 12:57:39
Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах
2026-03-26 10:12:35
Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
2026-03-26 09:57:44
ЦАГ АГААР: Улаанбаатар хотод 6 хэм дулаан
2026-03-26 09:36:27
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-03-26 09:18:56
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-03-26 08:28:47
Ч.БЭХ: МОНГОЛД ХОВОР ХИЙГДДЭГ ХҮЗҮҮНИЙ ГИЛЖГИЙ ЗАСАХ ХАГАЛГААГ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ, ҮҮНЭЭСЭЭ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ
2026-03-26 07:33:13
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ, Г.ЗАНДАНШАТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БЭЛДЭХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО ХИЙЖЭЭ
2026-03-26 07:07:55
“ШИЛЭН” ХОЧИТ Б.ЦОГТГЭРЭЛ “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЕМЕНТ “ХУЛГАЙЛЖ”, ДАРХАНД 12 ДАВХАР ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА
2026-03-26 07:00:00
Н.НАМЖИЛМАА: THE OPEN MIC MONGOLIA ӨДӨРЛӨГТ НАЙЗУУДТАЙГАА ХӨГЖИЛДӨХ ГЭЖ ОЧООД ДУУЛСАН МИНЬ ОЛОН ХҮНД ХҮРСЭН
2026-03-26 07:00:00
Ю.АРИУНЖАРГАЛ: Соробан сампингийн дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн мөч хамгийн сайхан байсан
2026-03-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |